Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор авто тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоондоо ороогүй тээврийн хэрэгслийн жолоочийг замын цагдаа 96 мянган төгрөгөөр торгохоор хуульчилсан байдаг.
Өмнө нь авто тээврийн улсын байцаагч үзлэг оношилгоондоо хамрагдаагүй тээврийн хэрэгслийг үүнээс гурав дахин бага буюу 30 мянган төгрөгөөр торгодог байсан юм. Хуулийн хүрээнд жолоочийн хариуцлага нэмэгдсэнтэй холбоотойгоор Техникийн хяналт үзлэгийн төвүүдийн ачаалал харьцангуй багассан болохыг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлж байна.
Одоогийн байдлаар оношилгооны төвүүд өдөрт дунджаар 300-400 тээврийн хэрэгсэлд хяналтын үзлэг хийж байгаа аж. Ид ачааллын үед өдөрт 1000-1500 тээврийн хэрэгсэлд хяналтын үзлэг хийдэг болохыг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Э.Нарантунгалаг