Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэг, тавдугаар ангийн төгсөгч, цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн таван настнуудыг төгсөлтийн баяр хийхийг Нийслэлийн боловсролын газраас хоригложээ.
"Эрдмийн баяр"-ыг нийслэл, дүүргийнхээ түүх соёлоос суралцах, төгсөгчдийн суралцах хугацаандаа сурсан мэдсэнээ багш эцэг эх хамт олон найз нөхөд, залгамж үедээ тайлагнаж сурталчлах ажлыг үр дүнтэй зохион байгуулах зорилгоор цэцэрлэгийн төгсөлтийн баяр, нэгдүгээр ангийн үсэглэлийн баярын арга хэмжээг тайлант өдөрлөг болгон зохион байгуулах үүрэг өгсөн байна.
Харин 9,12-р ангийн сурагчдын "Эрдмийн баяр"-ыг тайлант өдөрлөг "Боловсролын баримт бичиг гардуулах ёслол"-ын арга хэмжээ болгон нэгдсэн байдлаар зохион байгуулах бөгөөд нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй байх, эцэг эх хүүхдүүдээс хавтгайруулан мөнгө төгрөг хураахгүй, эцэг эхчүүдэд хүндрэл учруулахгүй байх чиглэлийг хүргүүлжээ.
Эрдмийн баярын арга хэмжээг зрхион байгуулах нэрийдлээр эцэг эхчүүдээс мөнгө хураамж авсан болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас архидан согтуурч, гэмт хэрэг зөрчилд холбогдсон тохиолдолд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт хариуцлага тооцохыг НБГ-ын даргын тушаал гарчээ.