ХасБанк, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн REACH төслийг хэрэгжүүлэгч “Хөгжлийн шийдэл” ТББ хамтран ажиллахаар санал нэгдэж, санамж бичигт ХасБанкны Иргэдийн банк хариуцсан захирал Г.Цэвэгжав, “Хөгжлийн Шийдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Бат-Орших нар гарын үсэг зурлаа.
REACH төсөл нь банк, санхүүгийн байгууллагаас санхүүжилт авч чаддаггүй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээлжилтийн чадавхи олгох зорилготой. Мөн зээлийн боломжуудад зуучлах бөгөөд төслийн үйл ажиллагаа тавдугаар сараас 2018 оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэн, Улаанбаатар хот, Баян-Өлгий, Дорнод болон Дундговь аймагт хэрэгжинэ.
Хамтын ажиллагааны хүрээнд ХасБанк, “Хөгжлийн шийдэл” ТББ жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зээлжилтийн чадавхийг нэмэгдүүлэх, банкны санхүүжилтэд бэлдэх чиглэлээр хамтрах бөгөөд REACH төслийн зүгээс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ХасБанкны зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, санхүүжилтийн талаарх мэдээ мэдээллийг хуваалцан, чадавхижуулах сургалт, семинар, уулзалт зөвлөгөөнүүдийг хамтран зохион байгуулна. Банкны зээлд тавигдах шаардлагыг хангахад нь бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлж, зээл авахад нь зуучлан ажиллах юм.