Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл болон шилдэг телевиз, радио шалгаруулах уралдааны удирдамж гарчээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор хоёрдахь удаа тус уралдааныг зохион байгуулах гэж байна.
300 орчим сая төгрөгийн санхүүжилт бүхий уралдаан нь Үндэсний их баяр наадмыг угтаж, Монгол үндэсний өв соёл, түүх уламжлал, ёс заншил, өвөрмөц онцлогийг илэрхийлсэн, ард иргэдэд эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэх зорилготой.
Мөн өв соёлоо хадгалсан бүтээлийг арвижуулах, үндэсний бүтээлийг олон нийтэд хүртээмжтэй хүргэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой аж.
Уралдаанд оролцож байгаа үндэсний бүтээлийн агуулга, чанарыг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх, телевиз радиогийн хөтөлбөрт эзлэх үндэсний бүтээл, нэвтрүүлгийн чанар, хувь хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч дараах төрлөөр зарлажээ. Үүнд:
1. Үндэсний бүтээл бүхий долоо хоногийн шилдэг хөтөлбөртэй радио, телевиз тус бүрээр;
- Үндэсний шилдэг телевизийн бүтээл
- Үндэсний шилдэг радиогийн бүтээл
- Үндэсний шилдэг хүүхдийн бүтээл (радио,телевиз тус бүрээр)
- Орон нутгийн телевиз, радиогийн үндэсний шилдэг бүтээл
Уг уралдаанд арилжааны радио, телевиз болон студи, продакшн, уран бүтээлийн нэгдлүүд оролцож болно.
Хугацааны хувьд Монголын Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу 2020 оны долдугаар сарын 10-16-ны өдрүүдэд радио, телевизээр нэвтрүүлсэн хөтөлбөр, 2020 онд бүтээсэн бүтээлийг хамруулж үзэх юм.
Уралдаанд оролцогчдын бүтээлийг 2020 оны долдугаар сарын 01-07-ны өдрийн 17:00 цаг хүртэл бүртгэж, хүлээж авна. ХХМТГ-ын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого зохицуулалтын хэлтсээс бүртгэлийн талаар мэдээлэл авч, бүтээлээ бүртгүүлэх боломжтой гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.