Тайванийн төлөөлөгчийн газраас эмч нарын хамгаалах хэрэгсэл, Тайвань үндэсний идээ, ундааг ХӨСҮТ-д өнөөдөр бэлэг болгон өглөө.
Тайванийн нэгэн эмч халдварт өвчний эсрэг гуурс хатгадаг хайрцаг зохион бүтээсэн бөгөөд үүнийг өдгөө дэлхийн 30 гаруй улсад COVID-19 өвчний эсрэг эмчилгээнд хэрэглэж байгаа юм. Зохион бүтээгч эмч уг хэрэгслийг дэлхийн улс орнуудад хэрэглэхийг хүлээн зөвшөөрөн өөрийн хүсэлтээр патентжуулаагүй бөгөөд Монголд анх удаа гурван ширхэгийг захиалгаар хийлгэн шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх нэгдүгээр шугамд ажиллаж байгаа эмч нарт хандивлахаар Улаанбаатар дахь Тайванийн Төлөөлөгчийн Газрын Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө тэргүүтэй хүмүүс ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд өнөөдөр хүлээлгэн өглөө.
Тайванийн Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө Тайвань болон Монгол улс шинэ төрлийн коронавирусийн эсрэг шуурхай, өндөр үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ба цаашид хоёр орон эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг улам өргөжүүлж, туршлага хуваалцах боломжтойг онцоллоо. Мөн Монгол Улсын Засгийн газрыг өөрийн улсын иргэд болон энд ажиллаж амьдарч буй гадаад иргэдийн эрүүл мэндийг хамгаалах нөхцлийг бүрдүүлж буйд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Хатагтай Грэйс Ж.Р.Лүө “Тайвань улсын чадварлаг эмч Лай Шиан Юун эмч нарыг хамгаалах хэрэгсэл болох өөрийн зохион бүтээсэн хайрцгийг патентжуулан ашиг олж болох байсан ч дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн эсрэг хамтдаа тэмцэхээр үүнийгээ бусад улсуудад хэрэглэхийг зөвшөөрөн хийх арга, хэмжээ, хийцийн талаарх мэдээллээ интернетэд нээлттэй хуваалцсан. Өдгөө дэлхийн 30 гаруй улсад үүнийг ашиглаж байгаа ба Монголд ийнхүү хамгаалалтын анхны гурван хайрцгийг хүлээлгэн өгч байна. Гадаад орны иргэдийн хувьд бид аюулгүй улсад ажиллаж амьдарч байгаадаа баяртай байна. Тиймээс тэргүүн шугамд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдэд талархлаа илэрхийлэн хамгаалах хэрэгсэл, Тайванийн үндэсний идээ, ундааг бэлэг болгон өгье” гэсэн юм.
“МОНГОЛ ЭМЧ НАР САЙН АЖИЛЛАЖ БАЙГААГ БИ ӨДӨР БҮР ЦОНХООРОО ХАРДАГ”
Монгол Улсад ажиллаж амьдардаг Тайванийн бизнес эрхлэгч, “Гялалзах нар” аялал жуулчлалын компанийн захирал Юу Юунг Цань нь мөн өөрийн компанийн нэрийн бүтээгдэхүүн бөмбөлөгтэй цай (bubble tea) болон Тайванийн алдарт хан боргоцойтой жигнэмэгийг ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд хандивлалаа. Уг цайг Монгол оронд ургадаг чацарганаар хийж, хадгалах бодис агуулаагүй учир хүний биеийн дархлааг дэмжих давуу талтайг дурдсан юм.
Сонирхуулахад ноён Юу Юунг Цань нь ХӨСҮТ-ийн зэргэлдээ байранд 12 жил амьдарчээ. Тэрээр ХӨСҮТ-ийн гаднах хөл хөдөлгөөн, хамгаалалтын хувцастай сандран гүйлдэх эмч мэргэжилтнүүд, цагдаа, хамгаалалтын ажилтнуудыг гэрийнхээ цонхоор хараад тус болохыг хүсдэг байснаа хуваалцсан юм.
Өвчинтэй тэмцэж буй эмч мэргэжилтнүүд их ядарсан харагддаг ч тэднийг маш их хичээж байгааг харах үнэхээр бахархалтай санагддаг
Тэрээр “Монголын эмч, сувилагч, алба хаагчид хэрхэн сайн ажиллаж байгаа нь бидний нүднээ ил байдаг. Тэд ХӨСҮТ-д иргэдээ авч ирж тусгаарлан, өдөр шөнөгүй л ажилладаг. Өвчинтэй тэмцэж буй эмч мэргэжилтнүүд их ядарсан харагддаг ч тэднийг маш их хичээж байгааг харах үнэхээр бахархалтай санагддаг юм. Тиймээс тэдэнд чадах чинээгээрээ туслахыг хүсэн өнөөдөр нэрийн бүтээгдэхүүнээсээ, Тайванийн үндэсний идээг бэлэг болгон өгч байна” гэлээ.
Мөн тэрээр ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийг хүссэн үедээ bubble tea захиалан авч уух боломжтойг хэлсэн юм. Уг цай нь монгол чацарганы агууламжтай учир хүний дархлааг дэмжих Монгол-Тайванийн холимог нэрийн бүтээгдэхүүн юм хэмээн Д.Нямхүү захирал онцоллоо.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Тайванийн Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө болон Тайванийн “Гялалзах нар” компанийн захирал Юу Юунг Цаньд "Талархлын бичиг" гардуулаад “Та бүхний энэ сайхан тусламжид бид маш их талархаж байна. Тайваньчууд эмч нарыг хамгаалах маш чухал хэрэгслийг санаачлан хийжээ. Эмч хүн өвчтөнд эмчилгээ хийхэд буюу гуурс хатгах, трахеостомийн гуурс тавих үед шүлс, цус үсэрч халдвар авах эсрдэлийг нэмэгдүүлдэг. Эмч өвчтөнд үйлчилгээ үзүүлэхдээ хувийн хамгаалах хэрэгсэл өмсөхөөс гадна энэхүү хайрцгийг ашигласнаар эрсдэлийг бууруулах юм. Бид энэхүү хамгаалалтын хайрцгийн загвараар өөрсдөө захиалж хийлгэн цаашид олноор нь ашиглах боломжтой боллоо” гэсэн юм.
Гэрэл зургийг Д.Жавхлантөгс