Баруун дөрвөн замаас Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар хүртэлх замын голд хашлага хийж, хөдөлгөөн саадгүй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлжээ.
Авто замын хөдөлгөөн зохион байгуулалтад ашиглагддаг согтуугаар дайрч эвдэрч гэмтээсэн авто замын эгнээ тусгаарлах хайс хашлага, гэрэлтүүлэг, троссон хашлага болон бусад эд хөрөнгийг нөхөн сэргээх, нөхөн байршуулах асуудлаар ТЦА-аас 11 албан бичиг УБЗАА болон НАЗХГ, НЗХТЗИГ-аас ирсэн байдаг.
Уг асуудалтай холбогдуулан Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан дээрх байгууллагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 9 сард үзлэг хяналтыг хийж нийт 9 байршилд 3799 у/м хайс хашлагыг хийх шаардлагатай судалгаа гаргаж, улмаар хуралдаж шийдсэний дагуу авто замын бродюр хийх ажлыг 11 байршилд зохион байгуулжээ.
Үүний нэг ажил болох Баруун дөрвөн замын уулзвараас урагш Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар хүртэлх 1.5км замын голоор хашлага хийж авто замын тусгаарлах хайс хашлагагүй болгох ажлыг 5 хоногт хийж гүйцэтгэжээ. Өнөөдөр ажил бүрэн дуусна гэлээ.
Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба