Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн соёрхол болон Монгол Улсын гавьяат шагнал гардууллаа.
Төрийн шагналыг өнгөрсөн аравдугаар сард 30 жилийн ойгоо тэмдэглэсэн “Харанга” хамтлагт хүртээхээр болсон юм. 1989 онд байгуулагдсан цагаасаа хойш анхны бүрэлдэхүүнээрээ өнөөг хүртэл тасралтгүй уран бүтээлээ туурвисаар яваа “Харанга”-ын “Зөвхөн Монголдоо”, “Амьдрал”, “Толин хул”, “Энэ бол дурлал биш”, “Үгүйлэн санана” дуунуудад нь Төрийн тэргүүн Төрийн шагнал хүртээхээр шийдвэрлэжээ.
“Харанга” хамтлагийн фэнүүд өнөөдөр 11.00 цагт Д.Сүхбаатарын талбайд цуглаж, хайртай хамтлагтаа баяр хүргэхээр зар түгээжээ.