Сүхбаатар дүүрэг Олимпийн гудамж дагуух моднуудыг тайрсан шалтгааны талаар тайлбар хийлээ. Замын цагдаагийн газрын ойролцоо барих гүүрэн гарцны ажилтай холбоотой зам чөлөөлөх ажлыг хийх үүднээс дээрх моднуудыг тайрсан байна.
“БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төсөл өнгөрсөн жилийн 11 сараас эхэлсэн. Дөрвөн эгнээтэй, доогуураа туслах хоёр эгнээтэй гүүрэн гарц одоогийн уулзвар дээр баригдана. Энэ ажлын замын траст Олимпийн гудамжны хэсэг орсон. Тиймээс замыг зайлшгүй чөлөөлөх шаардлагатай. Тиймээс Нийслэлийн автозамын хөгжлийн газарт траст орсон замын мод, бут, сөөгийг шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу холбогдох байгууллагуудтай замыг чөлөөлсөн. Ажлын хэсэг байгуулагдаж мод шилжүүлэх ажлыг хийсэн” гэдгийг Нийслэлийн автозамын хөгжлийн газраас мэдээллээ.
Замын трасст нийт 154 мод, бут, сөөг орсон. Үүнээс шилжүүлэн суулгах боломжтой 107 модыг өнгөрсөн сарын 31-нээс эхлэн Бээжин, Олимпийн гудамжуудад шилжүүлэн суулгаж, заримыг нь хот тохижилтын газрын мод үржүүлгийн газарт суулгаж дууссан байна.
Харин 1970, 80-аад оны үед тарьсан насжилт ихтэй, шилжүүлэх боломжгүй, шилжүүлсэн ч ургах боломжгүй 47 модыг тайрсан байна. Газар чөлөөлөлтийн ажлыг энэ сарын 13-наас өмнө дуусгах байсан ч цас орсонтой холбоотойгоор хойшлуулан өчигдөр тайрсан байна.
Гүүрэн гарч барьсны дараа ногоон байгууламжийн асуудлыг ч мөн шийдэх бөгөөд өмнөх шиг нь ногоон байгууламж барина гэдгийг албаныхан онцоллоо.