Сонгинохайрхан дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн "Тэмүүжингийн андууд" цэцэрлэг хаалгаа нээлээ. Өнөөдрөөс дүүргийнхээ хүүхдүүдийг бүртгэж эхэлсэн шинэ цэцэрлэгийг УИХ-ын гишүүн Н.Учралын санхүүжилтээр бүрэн засварлаж, ашиглалтад оруулсан байна.
Энэ цэцэрлэгт 150 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ үзүүлэх багтаамжтай юм. Цэцэрлэгтээ сэргээн засах, өдөр өнжүүлэх төв ажиллуулах юм. Ингэснээр тусгай хэрэгцээт үйлчилгээ шаардлагатай багачууд цэцэрлэгтээ суралцахаас гадна сэргээн засах эмчилгээ хийлгэх боломжтой.
Нийслэлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг цөөн учир хөгжлийн бэрхшээлтэй олон хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй. Сонгинохайрхан дүүрэгт гэхэд цэцэрлэгийн насны хөгжлийн бэрхшээлтэй 800 гаруй хүүхэд амьдардаг ч ихэнх нь цэцэрлэгт хамрагдах боломжгүй байжээ.
"Тэмүүжин андууд" цэцэрлэг хаалгаа нээсэнд эцэг, эхчүүд баяртай буйгаа илэрхийлцгээв. Нийт 150 гаруй хүүхдийг цэцэрлэгт хамруулж, 22 иргэн ажлын байртай болжээ. “Тэмүүжин андууд” цэцэрлэг өнөөдрөөс хүүхдээ бүртгэж, үйл ажиллагаа нь эхлүүллээ.