Брюссельд цагаачлан амьдарч байгаа Каталонийн удирдагч асан Карлес Пучдемон бүсийн парламентын даргаар дахин сонгогдвол шууд удирдлагаа үргэлжлүүлнэ гэж Испанийн Ерөнхий сайд мэдэгдэв. Каталонийн салан тусгаарлагчдыг сөрсөн уг мэдэгдэлд ноён Мариано Рахой өөрийгөө гадаадад цөлсөн хүнээр бүс нутгийг удирдуулахыг нь утгагүй хэрэг гэсэн юм. Тэрбээр даваа гарагт эрх баригч Популар намын уулзалт дээр хэлсэн үгэндээ “Гадаадаас төлөөлөх эсвэл өөр ямар нэгэн арга залиар Ерөнхийлөгч болох боломжгүй” хэмээн онцлов. Улмаар дараагийн Ерөнхийлөгч албан тушаалдаа орох хүртэл Мадрид шууд удирдлагаа хэрэгжүүлнэ гэжээ.
Ноён Пучдемон өнгөрсөн аравдугаар сард Каталонид хууль бусаар тусгаар тогтнол зарласныхаа дараа Бельги рүү зугтаж гарсан билээ. Уг үйл явдлын улмаас Мадрид бүс нутгийн эрх мэдлийг гартаа авч, Пучдемоныг огцруулан засаг захиргааг нь тараасан. Испанийн Засгийн газар тус мужид арванхоёрдугаар сард шинээр сонгууль явуулсан боловч тусгаар тогтнолыг дэмжигч намууд дахин ялалт байгуулав. Пучдемоны тэргүүлдэг Каталонийн үзэл санаа нам салан тусгаарлагчдын хамгийн том бүлэг болсон юм. Тус намын сүүлийн сонгуульд дээгүүр санал авсан учир Карлес Пучдемон хуулийн цоорхойг ашиглан Каталони мужийг Брюсселиэс удирдах санаа сэджээ.
Хэрэв тэрбээр Испанид биеэр ирвэл салан тусгаарлах болон бослого дэгдээсэн хэргээр шүүхэд татагдаж болзошгүй агаад энэ хэрэг хэдэн арван жилийн хорих ялтай аж. Ноён Пучдемон энэ сарын сүүлээр болох парламентын чуулганд видеогоор үг хэлэхээр төлөвлөж буй тул түүний энэ оролдлогыг Skype-аар удирдах хэмээн нэрлэсэн байна.
Парламентын журам ёсоор шинэ удирдагч Засгийн газрын хөтөлбөр танилцуулахдаа гишүүдийн өмнө байх ёстой. Гэхдээ удирдагч хурлын танхимд биеэр байх ёстой гэсэн заалт байхгүй учир зарим гишүүн Пучдемоныг видеогоор үг хэлж болно гэж үзэж буй.
Лхагва гарагт сонгогдог Каталонийн парламентын зөвлөл Пучдемон тус мужийг Брюсселиэс удирдаж болох эсэхийг шийдвэрлэх эрхтэй. Гэвч Ерөнхий сайд Рахой даваа гарагт хэлэхдээ Пучдемоныг мужийн Ерөнхийлөгчөөр томилсон ямар ч шийдвэрийг Испанийн Засгийн газар шүүхэд өгнө болно гэж анхааруулав. Тэрбээр бооцоог бүр ч ахиулж, хэрэв Пучдемон алсаас удирдах юм бол Каталони дахь шууд удирдлагыг цуцлахаас татгалзах болно хэмээн сүрдүүлжээ. Испанийн танхимын тэргүүн өмнө нь бүс нутагт Засгийн газар бүрдсэний дараа шууд удирдлагыг хална гэж амлаж байсан юм.
Гэвч тэрбээр даваа гарагт байр сууриа өөрчилж, Пучдемон мужийг Брюсселиэс удирдахыг шинэ Засгийн газар бүрдсэн гэж тооцохгүй хэмээв. Ноён Рахой цааш нь хэлэхдээ “Брюссельд нуугдаж байгаа хэн нэгэн Каталони мужийн захиргааны Ерөнхийлөгч болохыг хүсэж байгаа нь учир утгагүй хэрэг. Энгийн ухаанд багтахын аргагүй явдал. Хэрэв хэн нэгэн удирдахыг хүсэж байгаа бол биеэр байлцах ёстой. Үгүй бол 155 дугаар заалт хэвээр үлдэнэ. Би ингэж хэлж байгаа юм биш. Харин Сенат шинэ Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл ийм шийдвэр гаргасан” хэмээн мэдэгдэв. Испанийн Үндсэн хуулийн 155 дугаар заалтыг ашиглаж, Мадрид Каталонийн эрх мэдлийг шууд гартаа авсан билээ.
Майкл Стотхард