Эрүүл мэндийн сайдын Д.Сарангэрэлийн урилгаар өнөөдрөөс эхлэн манай улсад ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн газрын төлөөлөгчид айлчилж байна.
Тэд Эрүүл мэндийн даатгалын санг салбар яаманд харьяалагддаг болсонтой холбогдуулан хариуцлагатай, үр ашигтай байгууллага болгох, иргэдээ санхүүгийн эрсдэлээс хамгаалах, улсын төсвийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалаар дамжуулан санхүүжүүлэх, стратегийн худалдан авалтын тогтолцоонд шилжих зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд техникийн туслалцаа үзүүлэх аж.
ЭМЯ-наас эхний ээлжинд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр өвдсөний дараа биш өвчлөхөөс өмнө гэсэн зарчмыг баримталж, урьдчилан сэргийлэх ажлыг хийнэ. Мөн амны хөндийн эрүүл мэндийн асуудалд ч анхаарал хандуулах хэрэгтэй талаар мэдээлжээ.
ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн газрын төлөөлөгчид долоо хоногийн хугацаатай айлчилж байгаа бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн бүх нийтийн хамралтад чиглэсэн бодлого, мэдээллийн тогтолцоо, эрүүл мэндийн даатгалын байгууллагын худалдан авах чадавхийг бэхжүүлэх нөхцөл байдалтай танилцах, цаашид дэмжлэг үзүүлэх чиглэлийг тодорхойлно.