Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон нойтон цасны улмаас зарим даваа, гүвээ, зам хаагдаж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсноос гадна ихэнх жолооч нарын өвлийн бэлтгэлийг шалгалаа гэж Замын цагдаагийн албанаас мэдээлэв.
Учир нь “өвөл боллоо, зам хальтиргаатай байна зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солиорой” гэж анхааруулсаар байтал зуны дугуйгаа солиогүйн улмаас гарсан зам тээврийн осол, хэргийн тоо өсчээ.
Өвлийн дугуйгаа тавьж, болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлээрэй
Энэ сарын 7, 8-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албанд 752 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 552 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 27 хүн гэмтэж бэртсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр авч үзвэл
- явган зорчигч мөргөж гэмтээсэн 14 осол,
- мөргөлдөх хэлбэрээр 25 осол бүртгэгдсэн бөгөөд тухайн өдрүүдэд зам тээврийн осол, хэргийн газрыг орхиж явсан гурван тохиолдолд бүртгэгдсэнийг тус тус шалгаж байна.
Орон нутагт Архангай, Сүхбаатар аймгуудад ноцтой зам тээврийн осол гарч 1нэг хүний амь нас хохирч, гурван хүн гэмтжээ.
Цас орж хальтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор өгсүүр, уруу замуудад хальтиргаа гулгаа бий болж зам тээврийн осол гарах шалтгаан нөхцлийг ихээр бүрдүүлж байна.
Тиймээс тээврийн хэрэгсэлдээ өвлийн дугуйгаа тавьж, болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.