Ам.долларын ханш суларч байна. “Bloomberg”-ээс тооцдог ам.долларын спот индекс 0.3 хувиар суларч, өнгөрсөн есдүгээр сараас хойших доод цэгт хүрлээ. Ам.доллартай харьцах еврогийн ханш 0.4 хувиар чангарсан байна.
Тэгвэл ам.доллартай урвуу хамааралтай алтны ханш 0.2 хувиар дээшилж, олон улсын зах зээлд унци нь 1236.55 ам.долларт хүрсэн байна. Харин WTI төрлийн газрын тосны ханш 0.4 хувиар буурч, 46.20 ам.доллартай тэнцлээ. Мөн төмрийн хүдрийн ханш 4.5 хувиар өсөв. Тус түүхий эдийн ханш даваа гарагт 2.4 хувиар дээшиллээ. Тэрчлэн зэсийн ханш 1.1 хувиар дээшилжээ.