Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахад энэ жил улсын төсвөөс 14.9 тэрбум төгрөг төсөвлөсөн. Харин нэг намын зардлын дээд хэмжээг 6.8, нэр дэвшигч тус бүрийн зарцуулж болох зардлын дээд хэмжээг 3.9 тэрбум төгрөгөөр тогтоосон. Дээрх бүх тоог тооцож үзвэл энэ удаад бид 47 тэрбумаар сонгуульдах нь.
Хамгийн анхны төрийн сонгуульд буюу 24 жилийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд 40 сая төгрөгөөр зохион байгуулж байжээ. Тэгвэл энэ жил 14.9 тэрбум төгрөг. Энэ тоо өмнөх оныхтой харьцуулахад 1 тэрбум орчим төгрөгөөр буурсан үзүүлэлт аж.
Ерөнхийлөгчийн сонгуульд нам, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг энэ удаад Үндэсний Аудитын газар тогтоожээ. Харин 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хэмжээг Сонгуулийн ерөнхий хороо тогтоосон. Нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээг 3 тэрбумаар, намынхыг 5.1 тэрбум төгрөгөөр тогтоож байсан аж.
Үүнтэй харьцуулахад зардал өссөн үзүүлэлтийг харуулж байгаа юм.