Токиогийн төвд байрлах мэдээллийн технологийн компани өнгөрсөн таван жилийн хугацаанд 70 гаруй ажилтантай болж, үйл ажиллагаа нь хурдацтай өсжээ. Хэрэглэгчийн зан төлөвийг тодорхойлох хиймэл оюун ухаанд суурилсан маркетингийн программ хөгжүүлдэг тус компанийн нийт ажилчдын 20 хувь Монголчууд болсон аж.
Өндөр чадвартай, мэргэжлийн боловсон хүчин Японы зах зээлд хангалтгүй байсан учраас тус компани гадаадаас боловсон хүчин хайх болжээ. Харин яг шаардлага хангасан мэдлэг, чадвартай боловсон хүчин Монголд байсан аж.
Тус компанийн захирал Саотрү Ямамото “Гэхдээ үргэлж хангалттай мэдлэг, чадвартай боловсон хүчин олдохгүй учраас бид өөрсдөө чадвар хөгжүүлэх сургалт зохион байгуулж байна. Монгол программ хөгжүүлэгчид шинэ залуу ажилчдад анхан шатны хиймэл оюун ухаан хөгжүүлэх хичээл хүртэл заадаг” гэжээ.
Эх сурвалж: NHK