Илүү цагаар ажиллах соёлыг бий болгосон Японы компаниуд энэ байдлыг өөрчлөхөөр ажиллаж эхэлжээ. Харилцаа холбооны NTT East корпораци оффис дотор үдэлтийн дуу эгшиглүүлж, ажилтнуудаа гэртээ харихыг ятгах дроныг хэрэглэхээр төлөвлөж байгаа аж.
Ирэх оны дөрөвдүгээр сараас өөр хоёр ч компани ийм үйлчилгээ авна гэсэн бөгөөд нэг дроны сарын төлбөр нь 50 мянган иен буюу 450 ам. долларын үнэтэй.
Токиод төвтэй гарааны компанийн хөгжүүлж буй энэхүү дрон цагийн хуваарийн дагуу, оффис дотор нисэж, Японы дэлгүүрүүд хаах үедээ тавидаг “Эрт цагт” хэмээх дууг эгшиглүүлэх аж.
Түүнчлэн энэ дрон оффис дотор бичлэг хийж, ямар ажилтнууд илүү цагаар ажиллаж байгаа мэдээллийг цуглуулах юм байна. Гэхдээ ингэснээр асуудлыг шийдэхгүй гэж зарим хүмүүс үзжээ. Тэдний үзэж буйгаар дроноос залхсан ажилчид гэртээ хариад ажлаа үргэлжлүүлэх аж.
Гэтэл Япончуудын гол асуудал нь хэт их ачаалалтай ажиллаж буй явдлыг зогсоох юм. Жил бүр олон мянган Япончууд илүү цагаар ажилласны улмаас 30-40 насандаа хорвоог орхиж байгаа тухай судалгаа бий.
Эх сурвалж: Xinhua