УИХ-ын даргын захирамжаар УИХ, Байнгын хороо, дэд хороодоос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргасан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль санаачлах, санал, дүгнэлт гаргах, Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард байгуулагдсан. Тус ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн дүүргүүдэд ажиллажээ.
Ажлын хэсэг Амгалан дулааны станц руу очив. Станцынхаа үйл ажиллагаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж болох ажлынхаа талаар танилцуулсан Тэргүүн дэд захирал, Ерөнхий инженер Ч.Цогтсайхан “Дулаан хуваарилах байгууламжуудыг барьж, БЗД-т байгаа халаалтын зуухнуудыг татан буулгаж ачааллыг Амгалан дулааны станцад шилжүүлж, утааг бууруулах арга хэмжээ авах, Амгалан дулааны станцын трансформаторын хүчин чадлыг ашиглан айл өрхийг цахилгаанаар хангаж, утааг бууруулах талаарх боломжийг судлах, Амгалан дулааны станцын дэд бүтцийг ашиглан 50 мВт-ын хүчин чадалтай 2 турбин зуухны блокийг суурилуулах зэрэг хэд хэдэн боломж бий” хэмээн ярилаа.
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэгт ажиллаж байна. Агаарын бохирдлыг бий болгож буй эх үүсвэрүүдийг хэрхэн бууруулах, цэгцлэх зэрэг дээр авч хэрэгжүүлж буй ажлууд, цаашид хэрэгжүүлэх шийдлүүдээ хэлэлцэж байна. Амгалан станцын хувьд өөрийн хучин чадлынхаа зөвхөн 40 гаруй хувийг ашиглаж байгаа. Үлдсэн 50 гаруй хувийг ашиглалтад оруулснаар ойролцоох уурын зуухнуудын үйл ажиллагааг зогсоох боломжтой” хэмээв.
Өнгөрсөн онд хэд хэдэн газрын уурын зуухыг буулгаж, төвийн дулаанд холбосон. Үүний нэг болох Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай ажлын хэсэг танилцав. Тус эмнэлэг нь төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбогдоогүй байхдаа жилдээ 1500 тн нүүрс түлж, 117 сая төгрөгийн зардал гаргадаг байжээ. Харин энэ жил дулаанд 64 сая төгрөгийн зардал гарна гэсэн тооцоог гаргасан байна.