Сонгуулийн ирц 12.00 цагийн байдлаар орон нутагт 22.7, нийслэлд 19.6 хувь, улсын хэмжээнд 21.3 хувьтай байна.
Нийт 1983 хэсгийн хороонд 1 978 298 сонгогч саналаа өгөх юм. Тэгвэл хэсгийн хороонд сонгуулийн явц ямар байгаа талаар Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны 1933 дугаар хэсгээр орлоо.
Нийслэлийн 130 дугаар сургуульд байрлах уг хэсгийн хороонд саналаа өгөх хүмүүсийн хөл хөдөлгөөн тасрахгүй байсан юм.
Тус санал авах байранд нийт 2600 сонгогч бүртгэгдсэнээс 1000 гаруй нь саналаа өгчээ.
Ахлах зохион байгуулагч Ц.Баярбаатараас сонгуулийн явцын талаар тодруулахад “Одоогоор элдэв будлиан зөрчил илрээгүй. Санал хураалт тайван сайхан болж байна” гэв.