Сонгинохайрхан дүүргийн Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1,3 авто замын ажил энэ сарын 21-ний өдрөөс эхэлсэн. "Зөв зам" ХХК төсөл хэрэгжүүлэгч компаниар шалгаран ажиллаж байна.
11 дүгээр сард ашиглалтад орох тус зам 7 метрийн өргөнтэй, хоёр талдаа 1,5 метр явган хүний замтай, гэрэлтүүлгийг бүрэн шийдсэн байх аж. Замын ажлын явц 30 орчим хувьтай үргэлжилж байна.
Мөн тус дүүрэгт тавигдаж буй Хувьсгалчдын гудамжны уулзвараас Хайлаастын эцэс хүртэлх замын ажлын явц, Чингэлтэй дүүргийн 12, 16 дугаар хороо Гахайн байрнаас хойш тавигдаж буй авто замын ажилтай танилцсан юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү дээрх хоёр авто замын ажлыг түргэвчлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.