БНХАУ-д зорчиж буй иргэд хувийн тээврийн хэрэгсэл, хот хоорондын автобусаар зорчихгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хот хоорондын албан ёсны даатгал бүхий автобусаар зорчихыг сануулж байна.
Учир нь БНХАУ-ын зарим бүс нутгаар сүүлийн жилүүдийн дунджаас илүү цас орж замын хальтиргаа ноцтой байдалд хүрсний улмаас зам тээврийн осол цөөнгүй гарч, Монгол иргэд осолд өртөх, зам цасанд боогдсоны улмаас олон хоногоор саатах зэрэг тохиолдлууд гарч байгаа аж.
Ялангуяа БНХАУ-ын хойд нутагт байрлах Эрээн хотоос Хөххот болон Бээжин хот руу зорчих хурдны замууд цасанд боогдох, хальтиргаа их хэмжээгээр үүсч байгаатай холбогдуулан хятадын холбогдох байгууллагууд аюулгүй байдлын үүднээс замуудыг хэсэгчлэн хаах зэрэг арга хэмжээ авч байна.
Тиймээс БНХАУ руу зорчиж буй иргэд аюулгүй байдлаа хангахыг Гадаад хэргийн яамны Консулын газраас анхааруулжээ.