Франц улсад албан ёсны айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч эх орондоо иржээ.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын Ерөнхийлөгч Жерар Ларше, Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Лоран Фабиус нар тус тус бараалхсан байна.
Энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлогтой болов.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, Францын Бизнес форумыг нээж үг хэлсэн бөгөөд Францын хөдөө ахуй болон соёлын байгууллагуудын төлөөлөлтэй уулзсан байна.