Барилгачдын талбайн хажууханд буюу засгийн газрын 12-р байр мөн орчуулагчдын холбоо гээд та бидний мэдэх олон байгууллагаар хүрээлэгдсэн тэр газар давхарласан ном мэт өвөрмөц интерьертэй нэгэн барилга сүндэрлэснийг дуулсан уу. Мэдээж барилгын хийцээсээ эхлээд номтой холбоотой гэдэг нь шууд ойлгогдох энэ газар “Nomon Bookstore” юм.
Анх 20м.кв ч хүрэхгүй жижигхэн ТҮЦ байсан газарт 200-гаад м.кв-тай барилгаа босгосон юм билээ. Хэдий талбай багатай ч цэлгэр уужуу харагдах үүднээс битүү шилэн фасадтай хийсэн нь нүд баясгахаар болсон байна билээ. Үүдээр орохоос эхлээд номын дэлгүүр угтах бөгөөд энд англи хэл дээрх номын сонголт илүү өргөн аж. Улсаа хөгжүүлье гэвэл хүнээ л хөгжүүлэх ёстой гэгчээр залуусын сэтгэлгээг өөрчилж, соён гэгээрүүлэхэд хамгийн ойр арга бол номонд дурлуулах явдал.
Тиймээс ч “Номон” кафе-д цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэнгээ гэртээ байгаа мэт тохь тухтай байдлыг мэдэрч болохоор. Мөн ихэнх кофе шопууд түргэн хоол, хөнгөн зуушаар үйлчилдэг бол энд ази маягийн халуун хоолыг боломжийн үнээр гаргадгаараа давуу. Давхар бүр өөр өөрийн онцлогтой бөгөөд эхний давхарт номын дэлгүүртэй бол хоёрдугаар давхарт төрөл бүрийн кофе амтат хоолоор үйлчлэх бол гуравдугаар давхарт уулзалт семинар зохион байгуулж болохуйц 20 орчим хүний багтаамжтай танхим бий.
Номын түрээсийн үйлчилгээг нэвтрүүлнэ
Хамгийн сонирхолтой нь эднийх Монголд анх удаа түрээсийн номын үйлчилгээ гаргах гэж байгаа бөгөөд хүмүүст ч маш таалагдсан байна билээ. Үүгээр ч зогсохгүй “Sushi and Wine” оройн хөтөлбөртэй болж байгаа бөгөөд нэг талаасаа дэлгүүрийнхээ тогтвортой үйл ажиллагааг хангах нөгөөтэйгүүр дэлхий дахины соёл болсон сүши, дарсны гайхалтай зохицлыг мэдрүүлэх зорьж байгаа тухайгаа захирал Т.Хүрэлчимэг хатагтай хэлж байлаа. Хэтдээ номын кафе ямар жишиг стандарттай байдгийг харуулахаар дүүрэг бүрт кафегаа салбарлах зорилготойгоо ч дуулгасан шүү.
Сонирхолтой баримт нэмж хэлэхэд АНУ 310-н сая хүнтэй атлаа 11,000-н номын дэлгүүр, 8951-н нийтийн номын сан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 28,000-н хүн тутамд 1 номын дэлгүүр, 30,000-н хүн тутамд 1 нийтийн номын сан оногддог гэсэн судалгаа бий. Харин Улаанбаатарт МУ-ын нийт хүн амын 40% нь амьдардаг атлаа ердөө 8-хан номын дэлгүүр, 6-н номын сан ажилладаг аж. Тэгэхээр 150,000-н хүн тутамд 1 номын дэлгүүр , 200,000-н хүн тутамд 1 номын сан ноогддог гэсэн судалгаа гарчээ. Үүнээс үзэхэд л яагаад ийм газар нэн эрэлттэй, хэрэгцээтэй байгаа гэдгийг ойлгож болохоор. Хүн багахан ч зүйлээс сайхан энерги мэдэрч, түүнийгээ ч бусдад түгээдэг гэдэг шиг “Номон”-гоор ороод гарахад л хангалттай гэдгийг хэлэх байна.