Программ хангамжийн зах зээлд өөрийн байр суурийг эзэлсэн Microsoft өнгөрсөн гурван жилийн хугацаанд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ дагалдах арга хэмжээ болох төхөөрөмж танилцуулах хэвлэлийн хурал зохион байгуулдаг болсон.
Өнгөрсөн шөнө гурав дахь удаагаа зохион байгуулсан үйл ажиллагааны үеэр компани Surface цувралын сүүлийн ХОЁР загвар болон бусад төхөөрөмжүүдээ танилцууллаа.
Нью Йорк хотод зохиогдсон энэхүү үйл ажиллагааны үндсэн зорилго нь энэ жил хэрэглээнд нэвтрүүлсэн Windows 10 үйлдлийн системд суурилан ажиллах, өөрсдийн бүтээгдэхүүнийг танилцуулах юм.
Тийм ч учраас Surface-ээс гадна хоёр өндөр чанартай утас, зүүдэг төхөөрөмж зэргийг танилцуулав. Бидний мэдэхээр Surface цуврал өмнө нь кейбоард залгадаг нэг төрлийн таблет байсан бол одоо кейбоарднаас нь салгаж болдог зөөврийн компьютер гэдэг “ахтай” болжээ.
- Surface 4 Pro
Surface 4 таблетийн 12,3 инчийн PixelSense дэлгэц нь 267 цэгийн нягтшилтай, шинэ загварын соронзон үзэгтэй, Intel-ийн Skylake чиптэй бөгөөд ердөө 8,2 мм зузаантай аж. Хэдий нимгэн ч гэсэн дөрвөн ширхэг USB 3,0 оролт болон хоёр 4К дэлгэцтэй холбох оролт, Ethernet оролт зэргийг өөртөө агуулна.
Хэрвээ та Surface 3 ашигладаг бол шинэ таблетийн шинэхэн кейбоардыг өөрийнхөө төхөөрөмжид залгаад ашиглаж болох аж. Өнөөдрөөс урьдчилсан захиалга авч эхлэх Surface 4-ийн эхлэх үнэ 899 ам. доллар бөгөөд аравдугаар сарын 26-нд хэрэглэгчдийн гарт хүргэхээр төлөвлөжээ.
- Surface Book буюу жинхэнэ зөөврийн компьютер
Microsoft өнгөрсөн шөнө хэрэглэгчдийг гайхшруулсан нэг зүйл нь цоо шинэ зөөврийн компьютер байв. Хэдийгээ зөөврийн компьютер ч гэсэн та кейбоардыг нь салгаад таблет шиг ашиглаж болох учир зах зээл дээрх ижил төхөөрөмжүүдээс ялгаатай.
13,5 инчийн дэлгэцтэй, үзэг болон хуруу мэдрэх бөгөөд мөн л Skylake чиптэй. Харин нэмэлтээр NVIDIA график карттай байх аж. Компаний тайлбарласнаар энэ төхөөрөмжийг нэг удаа бүтэн цэнэглээд энгийн хэрэглээнд 12 цаг ашиглах юм.
8GB RAM, 128GB багтаамжтай загвар нь 1499 ам. доллароос эхлэх бөгөөд мөн л өнөөдрөөс захиалга авч, энэ сарын 26-нд АНУ, Канад зэрэг орнуудын хэрэглэгчдийн гарт хүргэхээр төлөвлөжээ.
- HoloLens илүү сонирхолтой болжээ