Тулгар Төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаан болж өндөрлөлөө.
Энэ жил Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхис, газар газрын хурдан шандаст 193 алтан туурт хүлэг төрийн наадамд тоосоо өргөхөөр бүртгүүлсэн ч 147 азарга гараанаас гарч уралдсан юм.
Архангай аймгийн Ихтамир сумын уяач Ганзоригийн Тэмүүлэнгийн халтар азарга түрүү магнай болж, торгон жолоогоо өргүүллээ. Халтар азаргыг 280 дугаартай 11 настай Н.Пүрэвбаяр хүү унаж, хурдлав.
Аман хүзүүнд Зэвсэгт хүчний 202-р ангийн уяач Ононгийн Батболдын хээр азарга хурдаллаа. Энэ азаргыг 519 дугаартай Г.Отгонбаяр хүү унасан.
Гуравт Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул Монгол Улсын манлай уяач Ононгийн Батхүлэгийн зээрд азарга хурдалсан бөгөөд 1 дугаартай Ч.Бямбажав унаж, хурдлууллаа.
Дөрөвт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Түвдэндоржийн Болдбаатарын халиун азарга хурдалсан. 953 дугаартай С.Буджав хүү уг азаргыг уналаа. Халиун азарга өнгөрсөн жилийн баяр наадмаар аман хүзүүдсэн юм.
Айргийн тавд Ховд аймгийн Мянгат сумын уяач Загджавын Мэндсайханы хээр азарга хурдалж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа. Хээр азаргыг 677 дугаартай Ж.Дагшзэвэг унаж, хурдалсан.
Азарганы уралдааны гараан дээр нэг хүүхэд мориноос унасан бөгөөд бэртэл, гэмтэл аваагүй байна.