Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар есдүгээр саырн 7-ны өдрөөс 11-ний өдөр хүртэл Америк барааны 10, Энэтхэг барааны тав, Сексийн хоёр дэлгүүр, эм хөнгөмжийн 11 байгууллага зэрэг нийт 29 байгууллагад хяналт шалгалт хийжээ.
Нийт 220 нэрийн 11 830 576 төгрөгийн Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хаяг шошгын зөрчилтэй, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм бэлдмэлийг хураасан байна.
Үүнээс Америк, Энэтхэг барааны дэлгүүрээс 107 нэрийн 8 845350 төгрөгийн Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, бэлдмэл, хоёр эмийн сан /Сүлдэн, Ананас/-аас 54 нэрийн 1 985 800 төгрөгийн эм илэрсэн байна.
Мөн Сүлдэн эмийн сан 36 нэрийн 642 990 төгрөгийн хугацаа нь дууссан эм борлуулж байжээ. Сүлдэн, Далайхүү худалдааны төвд байрлах Мөнхийн тун, Ананас эмийн сангуудад 23 нэрийн 407 ширхэг, 203 350 төгрөгийн эм бэлдмэл борлуулж байв.
Илэрсэн зөрчлөөс үндэслэн гурван байгууллагад албан шаардлага хүргүүлж, дөрвөн байгууллагад 1,9 сая төгрөг, долоон албан тушаалтан 1,65 сая төгрөг, хоёр иргэнд 300 мянган төгрөгийн торгууль ногдуулж, гурван байгууллагад 730 мянган төгрөгийн нөхөн төлбөр тооцжээ.
Цаашид Ананас эмийн сангийн тусгай зөвшөөрлийг цуцлах, Интимэйт Биологийн идэвх бүтээгдэхүүн ханган нийлүүлэх байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах, Энэтхэг болон Америк барааны дэлгүүрүүдэд байнгын хяналт хийх зэрэг арга хэмжээ авах юм байна.