Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ганцогт, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ганбат, Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга З.Мэндсайхан нар өнөөдөр векселийн санхүүжилтийн талаар мэдээлэл өглөө.
Тэд тус яам өнөөдрөөс эхлэн төрөөс авлагатай ААН-үүдийн векселийг (өрийн бичиг) дахин бичиж эхэлснээ зарлалаа.
Ийнхүү төр ААН-үүдэд барагдуулах ёстой дийлэнх өрөө цайруулж байна.
Энэ оны нэгдүгээр сарын 23-нд УИХ-ын 7 дугаар тогтоолыг батлан гаргасан юм. Үүнд 2012 оноос хойш төрийн захиалгат ажлыг хийсэн боловч санхүүжилт авч чадаагүй ААН-үүдийн санхүүжилтийг вексель гарган, олгохыг Засгийн газарт даалгасан юм.
Энэ дагуу энэ оны долдугаар сарын 7-нд Засгийн газрын 287 дугаар тогтоолоор вексель бичих ажил эхэлжээ. Гэтэл наймдугаар сарын 4-нд УИХ-ын Төсвийн байнгын хорооноос вексель бичигдэж байгаа ААН-үүдийг шалгах шаардлагатай гэж шийдвэрлэсэн. Улмаар Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг томилсноор ААН-үүдэд арилжааны 8 банкаар дамжуулан олгох санхүүжилт түр зогссон юм.
Ингээд өнгөрсөн сарын 21-нд Төсвийн байнгын хорооны дарга Б.Болороос вексель бичиж болно гэсэн агуулгатай албан бичгийг Сангийн яаманд ирүүлжээ. Иймд өнөөдрөөс эхлэн төрөөс авлагатай, гэрээнд заасан ажлынхаа 80-аас дээш хувийг гүйцэтгэсэн компаниудад вексель бичиж эхэлжээ. Нийт 283 ААН-д 176.1 тэрбум төгрөгийг олгоно. Харин долдугаар сарын 30-нд өмнөх Сангийн сайд Ж.Эрдэнэбат 160 тэрбум төгрөг олгоно гэж мэдэгдэж байсан юм.
Гэхдээ Төсвийн байнгын хорооноос 3 компанийн санхүүжилтийг түр хойшлуулж, шүүхийн шийдвэр гарсны дараа санхүүжилтийг нь олго гэжээ. Эдгээр нь MCS групп, Алтай трэст, Очир төв эсэн компаниуд юм байна. Энэ 3 компанид нийт 70 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох ёстой байжээ.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хэвлэлийн хурлын үеэр “Өнөөдрийн “Өдрийн сонин”-д ташаа мэдээ гарсныг ч няцаах хэрэгтэй байна. Сангийн яам үндэслэлгүйгээр төсөвт өртгийг өсгөсөн гэж мэдээлжээ. Санхүүжилт олгох компаниудын төсөвт өртгийг УИХ-аас тогтоодог. Бид өсгөсөн зүйл байхгүй” гэсэн юм.
Сангийн яамнаас векселиэ бичүүлж авсан компаниуд өнөөдрөөс эхлэн арилжааны банкаар дамжуулан төлбөрөө авах юм байна. Ийнхүү төр ААН-үүдэд барагдуулах ёстой дийлэнх өрөө цайруулж байна.
176 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЯМАР ЭХ ҮҮСВЭРЭЭС БҮРДҮҮЛСЭН БЭ?
Ямартаа ч төр тодорхой хэмжээний өрөө дарлаа. Гэхдээ энэ удаад ч зээл авах замаар, дээрх төлбөрийг барагдуулна. Өөрөөр хэлбэл нүүрс, зэсийн орлогоосоо бус, үйлдвэрлэл, аялал жуулчлалын ашгаасаа ч бус арилжааны банкуудаас авах зээлээ ААН-үүдэд тараана. Зээлийн хугацаа нэг жил, хүү нь жилийн 5 хувь.
Ингэхдээ Сангийн яам дээрх санхүүжилтийг векселээр баталгаажуулж буюу өрийн бичиг гаргах замаар хийх юм. Векселийн тухай хуулийн дагуу Сангийн яам арилжааны банкуудтай гэрээ хийнэ. Мөн Монголбанкнаас үнэт цаас буюу өрийн бичиг худалдан авч, 283 ААН-д өрийн бичиг олгох юм. Хуульд зааснаар Монголбанк л өрийн бичиг гаргах эрхзүйн чадамжтой. ААН-үүд холбогдох буюу 8 банкаар дамжуулан өрийн бичгээ мөнгөжүүлэх юм байна.
Сангийн яам бүх арилжааны банкинд санал гаргахад 8 банк өрийн бичгийн нөхцөлийг хүлээн зөшөөрчээ.
Сангийн яам тэднээс зээлсэн 176 тэрбум төгрөгийг жилийн дараа 5 хувийн хүүтэй эргүүлэн төлөх үүрэгтэй. Энэ нь 184.8 тэрбум төгрөг болно. Тэд энэ мөнгийг ирэх оны улсын төсөвт суулгахаар тооцоолжээ. Гэвч ирэх онд энэ төлбөрийг бүрэн барагдуулам чадамж бидэнд бий эсэх эргэлзээтэй.
ЭНЭ БОЛ УРД ХОРМОЙГОО ХОЙД ХОРМОЙГООРОО НӨХСӨН ХЭРЭГ БИШ ГЭВ
Төр ийнхүү ААН-үүдэд төлөх ёстой өр төлбөрийнхөө заримыг барагдуулснаар зөвхөн тухайн ААН-д л эерэг нөлөө үзүүлэхгүй гэдгийг Сангийн яамны удирдлагууд онцолсон. Энэ шийдвэр Засгийн газар, гүйцэтгэгч компаниуд болон арилжааны банкуудын дунд хэдийнэ үүссэн өр, авлагыг ч давхар шийдэх гэнэ.
Учир нь төрөөс авлагатай ААН-үүдийн дийлэнх нь арилжааны банкуудаас зээл авсан. Тэд авлагаа аваад зээлээ эргүүлэн төлснөөр хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ бага ч болов буурах гэнэ.