Манай орны ихэнх нутгаар энэ сарын 18-наас 20-ны өдрүүдэд хүчтэй цасан болон шороон шуурга шуурсаны улмаас дараах мэдээллийг аймаг, орон нутгаас ирүүллээ.
Өнөөдрийн 10.00 цагийн байдлаар цаг уурын гамшигт үзэгдлээс болж Өвөрхангай аймагт нэг хүн нас барсан харамсалтай явдал гарлаа. Одоо орон нутгийн хэмжээнд хоёр хүнийг эрэн хайж байна.
Мөн энэхүү цасан шуурганаар манай орны газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ, Булган, Төв, Хэнтий, Дархан-Уул аймагт энэ сарын 19-ний өдөр орсон цас, цочир хүйтрэлтээс болж Улсын ургацын комиссын мэдээгээр:
- Булган аймагт 250 га тариалангийн талбай,
- Төв аймагт 32 929 га, ангилан хадсан 5889 га /Угтаал, Цээл, Сүмбэр, Жаргалант, Эрдэнэсант, Аргалант/, төмсний талбай 1532 га, хүнсний ногоо 638 га, нийт 40988 га,
- Хэнтий аймагт 200 га /Биндэр, Хурх, Норовлин, Баян-Адарга/,
- Дархан-уул аймагт 7446.5 га /Хонгор, Шарын гол/, 1800 га тосны ургамал, төмсний талбай 300 га, хүнсний ногоо 60 га, нийт 9606.5 га,
- Сэлэнгэ аймагт босоо талбай 96961 га, ангилан хадсан талбай 22252 га, нийт 119213 га /Хушаат, Номгон, Сайхан, Хүдэр, Ерөө, Алтанбулаг, Жавхлант, Цагааннуур, Зэлтэр, Ерөө/,
Улсын хэмжээнд нийт 170257.5 га тариалангийн талбай цасанд дарагдсан нь энэ жилийн авах ургацын 62 хувьтай тэнцэж байгаа аж.
Эд хөрөнгийн хохирлын хэмжээ тодорхойгүй байна
Баянхонгор аймгийн Баянговь суманд энэ сарын 19-ны 02:00 цагийн орчимд салхины хурд секундэд 24 метр секунд хүрч, шуурсаны улмаас тус суман дахь үүрэн телефоны /Мобикомийн/ антен унаж, сүлжээ тасран, тус сумд гурван айлын гэр нурж эвдэрсэн,
Архангай аймгийн Эрдэнэбулган суманд энэ сарын 18-наас 19-нд шилжих шөнө салхины хурд секундэд 16-23 метр хүрч, шуурсаны улмаас тус сумын 4 дүгээр багийн төвд 1 байшингийн дээвэр хууларч, 1 гэрлийн шон, 8 айлын хашаа унасан,
Говь-Алтай аймгийн Халиун суманд энэ сарын 19-ны өдөр салхины хурд 24 м/с хүрч шуурсаны улмаас сумын Засаг даргын Тамгын газрын барилгын дээвэр, Эрдэнэ суманд 2 айлын байшин, 4 айлын амбаарын дээвэр тус тус хууларч, 1 гэр, 28 айлын хашаа нурж, 1 сургуулийн цонх хагарсан,
Дархан-Уул аймгийн Дархан сумын Баяндаваа гэдэг газарт Өвөрхангай аймгаас туувраар ирсэн малчны 200 толгой адуу энэ сарын 19-ны өдрийн 13:00 цагийн орчим шуурганд уруудаж алга болсоныг өнөөдрийн байдлаар 50 адууг олж, бусад адууг эрж хайж байна.
Дорноговь аймгийн нутгаар энэ сарын 20-ны өдөр хүчтэй шуурганы улмаас Замын-Үүд сумын “Боса” хүнсний дэлгүүрийн дээвэр, Айраг сумын сургуулийн байрны дээвэр хуурсаныг аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 хүнтэй аврах бүлэг сэргээн засварлаж байна. Мөн аймгийн Зүлэгт сумын 4 орон сууцны байшингийн шифрэн дээвэр хууларч унасан,
Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт энэ сарын 20-ны өдрийн 03-04 цагийн орчим хүчтэй шуурга шуурсаны улмаас нэг айлын гэр нурж, эвдэрсэн,
Дундговь аймгийн Баянжаргалан сумын төвд энэ сарын 20-ны өдрийн 12:00 цагийн орчим 18-20 м/с хүчтэй шуурга шуурсаны улмаас 2 айлын гэр нурснаас иргэн нэг гэр нь дахин ашиглах боломжгүй болсон байна. Мөн аймгийн Говь-Угтаал сумын холбооны барилгын дээвэр, 1 байшингийн дээвэр тус тус хуурч, 2 айлын хашаа унасан,
Сүхбаатар аймгийн Онгон сумын төвөөс 4 км-т, өндөр хүчдэлийн 35 квт-ын шугамын боолт суларч, утас нь доош унжснаас болж 4 үхэр өндөр хүчдэлд цохиулж хорогдон, сумаас засварын хэсэг ажиллан, хэвийн ажиллагаанд оруулсан тухай мэдээллүүд тус тус ирээд байна.
Цаашид цаг агаар ямар байх вэ?
Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун аймгуудын нутгаар: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим үед секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
Отрын нутаг Хэрлэн –Баян-Улаан орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 10-15 метр, шөнөдөө зарим үед секундэд 20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан, нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.
Улаанбаатар хот: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.
Энэ сарын 22-ноос 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
22-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар, 24-нд төвийн нутгаар, 25-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос 22-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.
Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө1-6 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарах юм байна.
Ч.Болортуяа /bolortuya.ch@gogo.mn/