Английн Премьер Лигийн 2014/15 оны улирал энэ амралтын өдрүүдээр сүүлийн тойргийн тоглолтоо хийн өндөрлөх гэж байна. 38-р тойргийн өмнө Премьер лиг улирлын шилдгүүдээ тодрууллаа.
Энэ улиралд лигийн аварга болсон Лондонгийн Челси клубын менежер, Португаль мэргэжилтэн Жозе Моуринью 2014/15 оны шилдэг дасгалжуулагч болсон байна. Тэрээр энэ шагналын төлөө Рональд Кумен (Саутхемптон), Гарри Монк (Свонси Сити), Найжел Пирсон (Лестер Сити), Арсене Венгер (Арсенал) нартай өрсөлдсөн юм.
Жозе Моуриньюгийн хувьд оны шилдэг менежерийн шагналыг гуравдахь удаагаа авч байгаа бөгөөд өмнө нь 2004/05, 2005/06 онуудад Челсиг Премьер Лигийн аварга болгосон онуудад мөн энэхүү шагналыг авч байв.
Харин энэ улирлын шилдэг тоглогчоор мөн Челсигийн Бельги хагас хамгаалагч Эден Азар тодорчээ. 24 настай залуугийн хувьд багаа энэ улиралд лигийн аварга болоход голлох үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ 37 тойргийн дараахь байдлаар 14 гоол, 8 гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлттэй байгаа юм.