УИХ-ын чуулганы танхимд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн асуудлаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгч гишүүдийн асуултад хариулт өгч байна.
Гишүүдийн зүгээс түүнийг Оюутолгойн гэрээг зурах гэж Дубай явсан хэмээн буруутгаж түүнтэй холбоотой асуултыг давтаж тавьцгаасан юм.
Тэрбээр "Би Оюутолгойн гэрээг зурах гэж Дубай яваагүй. Миний айлчлал ҮАБЗ-өөр орсны дагуу айлчлал хийсэн. Арабын нэгдсэн Эмират улстай Монгол Улс эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцсан. Хэд, хэдэн чиглэлээр хамтарч ажиллах асуудлыг ярилцсан. Эхний ээлжид нэг сая толгой мал, цаашид таван сая толгой мал экспортлох, төмөр зам, дэд бүтцийн том, том төслүүд дээр ажиллая гэдгээ саналыг Арабууд илэрхийлсэн. Хөрөнгө оруулалтын гэрээнд Засгийн газар гарын үсэг зурдаг. 2009 онд гурван сайд Монгол Улсыг төлөөлж гарын үсэг зурсан. Ажлын төлөвлөгөөнд “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал зурсан.ТЭЗҮ-тэй холбоотой асуудлыг Д.Ганболд, Б.Бямбасайхан захирал тайлбарлана. Хамгийн гол нь Оютуолгойн далд уурхайн ажил явна гэсэн мэдээллийн дараа эдийн засагт ямар эерэг өөрчлөлтүүд гарч байгааг онцолж хэлье. Манай Засгийн газрын бондын хүү Чингис бондын хүүнд дөхөж очиж дөрвөн хувь руу ороод ирлээ. ХХБ-ны гаргасан бонд ес гаруй хувиас долоон хувь руу буурлаа. Ам.долларын ханш 1920 төгрөгт боллоо. Бид үүнийг л хүсч байсан" гэдгийг хэллээ.
М.Энх-Амгалан гишүүн: Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт орсон уу. Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн хоёр тэрбум долларын маргааны асуудлыг яаж шийдвэрлэж байгаа вэ. Зургаан тэрбум ам.доллар зөвхөн бүтээн байгуулалтад шаардагдах уу, яаж шийдсэн юм бэ. Дубайд яагаад хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг зурсан юм бэ. Монголдоо зурж болдоггүй юм уу.
Ч.Сайханбилэг: Хуулийн хугацаандаа хэлэлцээ явж байхад янз бүрийн мэдээлэл өгөх боломжгүй. 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөөгүй. Аль, аль талдаа өөрчлөлт оруулах хүслийн жагсаалт их байгаа. Гэхдээ хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахгүй гэж шийдсэн. Хоёр тэрбум ам.долларын маргааны асуудлыг шийдэхгүй бол мөнхийн сэдэв болж магадгүй тул хоёр талаасаа нэлээд ажилласан. Менежментийн төлбөрийг 1.2 тэрбум ам.доллараас тооцъё, бусдаас нь тооцохгүй гэж шийдсэн. Юу шийдсэн бэ гэдгийг сая та бүхэнд мэдээлж уншиж өглөө.
Далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгө тэр чигтээ уурхайд зарцуулагдана. Хэлэлцээ яагаад Дубайд хийсэн бэ гэвэл өнгөрсөн хугацаанд талууд Лондон, Улаанбаатарт хэлэлцээ хийсэн. Хамгийн сүүлд хэлэлцээг Дубайд хийсэн. Дубайд төлөвлөгөө байгуулсан нь байршлын хувьд зөв гэж тооцсон. Учир нь Дубай өөрөө олон улсын санхүүгийн төв учир дэлхийд сайн мэдээ болж, хурдан хүрнэ гэж тооцсон..
Д.Батцогт гишүүн: “Оюутолгойн гэрээ хангалттай сайн гэрээ болоогүй гэж би дүгнэдэг. Иймдээ ч өнөөдрийг хүртэл засч залруулах гэж хүн бүр сайн муугаар хэлүүлж яваа байх. Оюутолгойн гэрээний процесс яаж явагдсан талаар Д.Ганболд дарга хэлж өгөөч. Манай талаас ямар буулт хийсэн юм, нөгөө талаас ямар санал тавьсан талаар үнэн зөв мэдээлэл өгөөч. Ерөнхий сайд заавал Дубайд очиж гарын үсэг зурах шаардлага байсан юм уу. Хоёр дарга нь очоод гарын үсэг зурчихаж болохгүй байсан юм уу. АН, МАН цаашлаад УИХ-д хэлэхгүй хулгайгаар явчихлаа гээд л байх юм. Ам.долларын ханш буурч байгаа нь цаашид тогтвортой байх уу. Оюутолгойг барьцаанд тавиад туучихлаа гээд байх юм” гэсэн асуултыг тавилаа.
Ч.Сайханбилэг сайд: “Тогтвортой байх нь биднээс шалтгаална. Ам.доллар 1920 төгрөгөөс доош байх боломжтой. Үүний төлөө Засгийн газар ажиллана. Оюутолгойн хувьд ҮАБЗ-ийн гишүүдэд үр дүнгийн талаар болон хэлэлцээрийн явцын талаар мэдээлэл өгч байсан. АН, МАН-ын бүлгийн дарга нарт тухай бүрт мэдээлэл өгч байсан” гэв.
“Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд: “Хоёр талаас тавьж буй саналуудыг хүснэгтээр гаргаад өгье. УИХ болон байнгын хороогоор энэ талаар байнга асууж байсан. Гэрээ хэлэлцээрийн процессын хувь сар, сараар өөрчлөгдөж явж байсан учраас нэг мөр болсны талаар нарийн мэдээлэл өгөхөөс өөр боломжгүй байсан. Иргэн хүн ч 10, 20 сая төгрөгийн зээл авахын тулд барьцаа тавьдаг. Оюутолгойн барьцаанд тавьсан гэдэг зүйл зарчмын хувьд адилхан” хариулт өглөө.
Ч.Улаан гишүүн: “Манай МАХН-МҮАН Шударга ёс эвсэл бүлэгт мэдээлэл өгөөгүй. Буулт хийсэн байгааг нь харахаар эвлэрлийн гэрээ ч юм шиг. Эцэслээд тохирчихсон байгааг харахаар хаалтын гэрээ ч юм шиг. Манай бүлэгт ирэх долоо хоногт энэ талаар ярьж болох уу. Монголын талын оногдох зээл хэдээр тусах вэ. Зөрүү 200 сая яаж шийдэгдэх вэ. Эхний шатанд 1,8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Хийсэн хөрөнгө оруулалтын 39 хувьтай тэнцэх мөнгөн дүн яах вэ.
Ерөнхий сайд: "Явцын талаарх танилцуулгыг хийж байсан. Гэхдээ аль ч намын бүлэгт орж танилцуулга хийгээгүй. Энэ Засгийн газрын хэмжээнд шийдэх асуудал биш. Компани өөрийн хэмжээнд шийдээд явах хууль эрх зүйн хүрээнд боломжтой. Манай буулт хийсэн болгоныг яриад байвал олон зүйл бий. Нөгөө талаас буулт хийсэн 10 орчим зүйл ч бас бий".