Нийслэлийн хэмжээнд үхсэн мал амьтны сэг зэмийг цуглуулан устгах, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг бүх газар, хүнсний үйлдвэр, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, цех, худалдан борлуулах газар, өлөн гэдэс, яс боловсруулах үйлдвэр, мах, хүнсний ногоо хадгалах зоорь, мал нядалгааны газар, ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэр, мал амьтны хашаа, хороо, өтөг бууц, гахай шувууны байр, орчныг цэвэрлэх, мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг энэ сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулахаар болжээ.
Түүнчлэн мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг бүх нийтийг хамарсан ажил болгон зохион байгуулахаар болсон байна.
Мөн мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн ажлыг нэгдсэн удирдлагаар ханган зохион байгуулж, дүүргийн мал эмнэлэг үржлийн нэгжүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис хуваарилан олгож, ажлын явц үр дүнг нэгтгэн нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж Улсын Мал эмнэлэг үржлийн газарт энэ оны долоодугаар сарын 1-ний өдрийн дотор хүргүүлэхийг үүрэгджээ.