Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улстай 1965 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэхүү тэмдэглэлт ойд зориулсан хүлээн авалтыг Гадаад хэргийн яамнаас зохион байгууллаа.
Хүлээн авалтад Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, ахлах дипломатууд болон Монгол, Францын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд хүчин зүтгэж буй төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид урилгаар оролцов.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ нар хүлээн авалтыг нээж үг хэллээ.
Манай хоёр орны харилцаа 800 гаруй жилийн өмнөөс тавигдсан түүхтэй бөгөөд Монгол, Францын хаадууд эрт үеэс хоорондоо харилцан илгээлт явуулж байжээ. Энэхүү харилцааны сонирхолтой баримт бичгүүдийн хуулбарыг хүлээн авалтын үеэр толилууллаа.
Орчин цагийн Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эрчим хүч, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, соёл, урлагийн салбарт эрчимтэй хөгжиж байна.