НБА-гийн 17 удаагийн аварга “Лос Анжелес Лэйкерс” багийн холбон тоглогч байсан Смүш Паркер Үндэсний супер лигт гурван сарын турш тоглолоо. Коби Брайнтын хамтран зүтгэгч байсан тэрбээр “Мадимос Шонхорууд” багт хүчин зүтгэж багийн лидер Т.Санчиртай гар нийлэн тоглосон.
Аварга цолыг хүртэх зорилго өвөртлөн ирсэн түүний хувьд сэтгэл дундуур нутаг буцаж байгаа нь ярилцлага эхлэхээс л мэдрэгдсэн. Гэхдээ түүний тоглолтын арга барил багийнханд нь төдийгүй Монголын сагсчдад тодорхой хэмжээнд туршлага хуримтлуулахад хувь нэмэр оруулсан болов уу.
Ингээд Смүш Паркерын ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.
-"Танан гарьд"-ын эсрэг хийсэн тоглолтын дараа сэтгэлээр унасан байсан. Хоёр, гурав хоногийн дараа уулзаж байгаа ч сэтгэл дундуур байх шиг?
-Би Монголд ирэхдээ багаа аварга болгоно гэсэн бодолтой ирсэн. Манай баг ч түрүүлж чадахуйц хангалттай ур чадвартай сайн тоглогчидтой баг байсан. Харамсалтай нь бид нэг баг болж тоглож чадсангүй. "Танан" бол яг нэг баг шиг тоглож чадсан. Хэн гоол хийж хэн оноо авах нь чухал биш яг л багийн зөв.тоглолтыг үзүүлж чадсан. Тийм багийг хожиход хэцүү байдаг. Үнэндээ тоглолт бол хэцүү байгаагүй. Бид ердөө л нэг баг шиг тоглолт үзүүлж чадаагүй учраас л хожигдсон.
-Аль баг түрүүлэх бол?
-Надад одоо хэн түрүүлэх нь хамаагүй. Учир нь манай баг хасагдчихлаа. Бид л түрүүлэх ёстой байсан юм. "Танан гарьд" түрүүлэх болов уу. Надад дахиад боломж олдвол би Танангийн эсрэг дахиад тогломоор байна.
-"Мадимос Шонхор" багт лиг эхэлсэн цагаас тоглосон бол....?
-Тоглогчийн хувьд хэлний бэрхшээлээс болоод санаснаараа ярилцаж заавар зөвлөгөө өгч чадаагүй. Би багаа плей-оффын хоёр дахь шатанд оруулж аварга болгоно гэж бодож ирсэн. Харамсалтай нь бид эхний тойрогт хожигдож лигээс хасагдсан. Би бусдаасаа арай хөгшин тоглогч, нөгөө талаар НБА-д тоглож байсан туршлагатай учраас багийнхаа залуу тоглогчдод үлгэр дууриал болж, сайжрахад нь бага ч атугай нөлөөлсөн гэж бодож байгаа.
-Багийнхаа тоглогчдоос Б.Дархантөгсөд тоглолтын дундуур их зөвлөгөө өгч харагддаг. "Танан гарьд"-ын эсрэг хийсэн шийдвэрлэх тоглолтод Т.Санчир 30 оноо, таны хувьд 25 оноо, Б.Дархантөгс 17 оноо авсан?
-Би багийнхаа тоглогчдоо тэр нь шилдэг гэж эрэмбэлмээргүй байна. Тэд бүгд онцгой ур чадвартай. Тоглогч бүр бусдаасаа өөр тоглолт хийж өөр үр дүн харуулдаг учраас хооронд нь харьцуулж болохгүй. Даагий бид хоёр ижил байрлалд тоглодог учир би түүнд зохион байгуулалт, багаа удирдах тал дээр, дамжуулалт гээд л зөвлөгөө өгдөг байсан.
-Багийн лидер Т.Санчирын хувьд?
-Түүнтэй хамтран тоглох үнэхээр сонирхолтой байсан. Надад Кобитой хамт тоглож байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг байсан. Өмнө нь болж байсан юм шиг, урьд нь хамт тоглож байсан хүнтэйгээ тоглож буй мэт санагддаг байсан.
-Ази болон Европын лигт тоглож үзсэн мэргэжлийн сагсан бөмбөгчний хувьд Монголын сагсчдын давуу болон сул талыг юу гэж харав?
-Давуу тал гэвэл Монголын сагсан бөмбөг дөнгөж хөгжиж эхэлж байгаа ч тоглогчдын ур чадвар сайн. Цаашид Монголын сагсчид Азидаа тэргүүлэх цаг ирнэ. Дэлхийд хүртэл өрсөлдөх боломж тохионо гэж бодож байна. Лигийн багууд дунд цаашид хөгжих бүрэн бололцоотой маш олон сайн тоглогч бий.
-Сул тал?
-Онооны төлөө тоглох хэрэггүй. Зөвхөн багийн тоглолт. Монголын тоглогчдод гадны туршлагыг нэвтрүүлэх хэрэгтэй. Жишээ нь би Хятадын лигт хоёр жил тоглосон. Тэр үед Хятадын дасгалжуулагч зун болгон АНУ руу явж сагсан бөмбөгийг судалж суралцдаг байсан. Буцаж ирээд сурсан зүйлсээ багийнхандаа зааж хэрэгжүүлдэг. Мөн Хятад улс гадаадаас дасгалжуулагч, тоглогчид хөлсөлж гадны туршлагыг нэвтрүүлснээрээ лиг нь хурдацтай хөгжиж байгаа. Монголын лиг ч энэхүү замналаар сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна.
-Сагсан бөмбөгөөр хичээллэж байгаа хүүхэд, залуучуудад зөвлөгөө өгөөч?
-Эхнээсээ л сайн мэрийлттэй байж зөв техникүүдийг сураасай гэж хэлмээр байна. Зөв шидэлт, оновчтой дамжуулалт, шидэлтийн зөв техник гэх мэт сагсан бөмбөгийн жижиг техникүүдийг зөв сурахад анхаарах хэрэгтэй. Эдгээрийг сурахад хангалттай цаг зарцуулах хэрэгтэй.
-Монголд амьдарсан гурван сарын хугацаа танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
-Би өмнө нь Монголд ирж байгаагүй болохоор надад санал тавихад шууд зөвшөөрсөн. Би мэдэхгүй зүйлээ нээж, шинэ хүмүүстэй уулзаж танилцаж, цоо шинэ соёл болон өвөрмөц амьдралд суралцах дуртай. Монголд ирээд их хүйтэн гэдгийг мэдэрсэн. Гэхдээ шинэ газар ирж өөр орчинд өөрийгөө сорьж байгаа учир мэдээж сайхан. Монголд ирээд маш олон зураг авсан. Би яг Цагаан сарын өмнөхөн ирсэн. Энэ баяр надад маш гайхалтай санагдсан шүү.
-Айлд зочлов уу?
-Миний хөрш намайг гэртээ урьж оруулсан. Ширээн дээр маш их хоол, ууц байсан. Үндэсний хувцсаа өмссөн ахмад болон хүүхдүүд олноороо ирсэн байлаа. Амар байна уу гээд би бүгдтэй нь золгоход надад үнэхээр сайхан сэтгэгдэл төрсөн. Гэрийн эзэгтэй надад савхин бээлий, монгол сэтгүүл бэлэглэсэн./инээв.сур/. Би их дэлгүүрт дээл, малгай, бүс гэх мэт зүйлсийг харсан. Явахаасаа өмнө авна гэж бодож байгаа.
-Монголын лигт тоглоход хамгийн хэцүү, бэрхшээлтэй зүйл юу байв?
-Хамгийн хэцүү зүйл бол хэлний бэрхшээл. Багийн тамирчид, дасгалжуулагчид болон фэнүүдтэйгээ харьцахад хүндрэлтэй байсан. Би Монголоор ярьж сураагүй, зөвхөн ганц нэг үг л сурсан л даа. Би хүмүүстэй их нээлттэй харьцахыг хүсдэг л дээ. Гудамжаар явж байхад хүмүүс над руу их гайхаж хардаг. Би "Сайн байна уу" гээд Монголоор хэлэхэд бүүр цаашаа яваад өгнө. Тийм болохоор олон найз нөхөдтэй болж чадаагүй дээ.
-Хамгийн их баярлуулсан мөч юу байв?
-Ирээд удаагүй байхдаа Бүх оддын тоглолтонд оролцсон явдал баяртай мөч минь байсан. Хөгжөөн дэмжигчид ирж биднийг дэмжиж, маш олон хүн зураг авахуулсан.
-Мэргэжлийн сагсан бөмбөгт хөл тавьсан хугацаа 2002 он уу?
-Тийм. 2002 он бол миний карьерийн эхлэл. Сургуульд сурмааргүй байсан үе л дээ. Тиймээс НБА-гийн драфтад 2002 онд орсон. Тэндээс "Cleveland cavaliers" багт тоглох санал авсан. Лэйкерст тоглохоос өмнө "Кливлэнд Кавалерс", "Детройт Пистон", "Финикс санс" багт тоглож байсан. "Финикс санс" багт тоглож байсан улирлын үеэр "Лэйкерс" надад санал тавьснаар би тоглосон. Мэдээж "Лейкерс" бол НБА-гийн хамгийн том баг учраас тэнд тоглох нь надад хөгжилтэй бас сайхан байсан.
-Коби Брайнт та хоёрын маргаан юунаас эхлэлтэй юм бэ?
-Улирлын тоглолтын дараа нэгэн ярилцлагын үеэр сэтгүүлч надаас Кобитой тоглох ямар байна гэж асуухад "Коби өөрийгөө хэт өндрөөр үнэлсэн биеэ тоосон юм шиг санагдсан" гэж хэлснээс болж энэхүү зөрчил үүссэн. Тэр намайг ярилцлага өгч байхад сонсчихоод сэтгэл нь гонсойж хоёр талд бие, биенийхээ талаар муугаар бодох болсон. Бид одоо харьцдаггүй учраас дахин зөрчил үүсээгүй.
-НБА-гийн хэд, хэдэн багт тоглоод амжсан. Хамтран тоглоход хамгийн шилдэг сагсчид хэн байв?
-Би Миами Хит багт Шакилтай хамт тоглодог байсан. Тэр үнэхээр гайхалтай тоглогч. Надад таалагддаг. Дуэйн Вэйд бас их сайн тоглогч. Ерөнхийдөө миний тоглож байсан хамгийн шилдэг баг бол Лэйкерс байсан.
-Смүш Паркер гэр бүлийнхээ талаар ярьж өгөөч?
-Миний гэр бүл их өнөр өтгөн. Би гурван ахтай, нэг эмэгтэй дүүтэй. Мэдээж аав, ээжийн хамт долуулаа аж төрдөг. Би нэг охинтой. Охин минь одоо гурван настай.
-Таны хувьд Нью-Йорк хотын Брүүклин дүүрэгт төрсөн. Бага насаа тэнд өнгөрөөсөн үү?
-Тиймээ. Би Брүүклин дүүрэгт төрсөн ч багадаа Нью-Йоркийн бусад хот, дүүргүүдээр аялж өнгөрөөсөн. Бага нас минь аз жаргалтай сайхан дурсамжаар дүүрэн өнгөрсөн. Аав минь охин дүү бид хоёрыг бямба гарагийн өглөө бүр парк руу дагуулж яваад нууран дахь хунгуудыг хооллодог байсан. Тэр мөч санаанаас гардаггүй сайхан дурсамжуудын нэг. Би хар багаасаа сагсан бөмбөгт дуртай байсан. Бага байхдаа жижигхэн сагсан бөмбөгөөр байнга тоглодог байсан даа.
-Нью Тауны дунд сургуулийг төгссөн гэж байсан. Смүш Паркер хичээл, урлаг, спорт гээд хэр сурагч байв?
-Би хүүхэд байхаасаа л сагсан бөмбөгөөс өөр юунд ч сайн байгаагүй. Хичээлдээ сайн дүн авдаггүй байсан. Сагсан бөмбөгөөс өөр юу ч боддоггүй байлаа. Сагс бол хар багаас минь л амьдрал минь болчихсон.
-Коллежид хүртэл үү?
-Тийм ээ. Сургуулиа төгсөөд коллежид элссэн боловч би зөвхөн сагсан бөмбөгт л сонирхолтой байсан.
-Сагсан бөмбөгийг амьдралаа болгон төсөөлөх тэр мөч хэзээнээс эхлэв. Юу нөлөөлсөн бэ?
-Миний аав ээж хоёр сагсан бөмбөг тоглодог байсан нь миний энэхүү карьерт нөлөөлсөн гэж боддог. Би өдөр бүр Нью-Йоркийн гудамжинд сагсан бөмбөг тоглодог байсан учир улам сайжирч байсан.
-Аав ээж хоёр нь сагсан бөмбөгийн мэргэжлийн тоглогчид байсан уу?
-Үгүй. Тэд зөвхөн сонирхогчийн багт тоглодог байсан.
-Таны фэйсбүүкээр зочлоод Смүш Паркер их сайн аав юм аа гэж бодогдсон. Дандаа охиныхоо зургийг оруулж хайртайгаа дандаа илэрхийлж өхөөрддөг юм билээ. Охиноо санаад хэцүү байна уу?
-Би охиноо маш их санаж байна. Хурдхан гэртээ хариад охиныхоо тэр хөөрхөн нүүр, нүдийг нь үнсэнэ гэж бодохоос л яараад байна.
-Охиных нь нэр?
-Peyton Ivy Parker. Ээжийнх нь нэр Peyton.
-Гурван жилийн өмнө аав болоход ямар мэдрэмж төрсөн бэ?
-НБА-д тоглох, аварга хүртэх зэрэг нь аав болоход төрсөн мэдрэмжтэй харьцуулахад юу ч биш байсан. Аав болох тэр мөч миний мэдэрсэн хамгийн сайхан мэдрэмж. Мөн хамгийн том ололт амжилт байсан.
-Уйлсан уу?
-Уйлалгүй яах юм.
-Таны үс тоглолтын үеэр хэцүү байдаг уу?
-Тоглох үедээ боочихдог учраас хэцүү байдаггүй. Үсээ зургаан жилийн турш ургуулж байна. Зүүсэн гоёл чимэглэлийн тухайд гэвэл дунгууд бий. Олон жилийн өмнө цаасан мөнгө гараагүй байхад АНУ болон Африкийн зарим улсуудад мөнгөнд тооцогддог байсан тул билэгдэж зүүсэн. Охины минь гуталны хэвтэй жижиг зүүлт ч бий.
-Шивээснийхээ талаар. Хуруунуудынхаа завсарт хүртэл нэр биччихэж?
-Хоёр гараа нугалаад харуулахад "Game time" гэсэн бичиг бий. Хурууны завсараар бичсэн нэрнүүд бол ах, дүү болон найз нарын маань нэрс. Охиныхоо зургийг зүүн хавирган дээрээ шивүүлсэн байгаа.
-Гэртээ хариад юу хийхээр төлөвлөж байна?
-Хэсэг хугацаанд амарч цагийг охинтойгоо болон гэр бүл найз нөхөдтэйгөө өнгөрөөнө. Сагсан бөмбөгийн хувьд Өмнөд Америкт уригдсан байгаа.
-Бид бүхэнд ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Боломж гарвал Монголд дахиад зочлоорой.
-Баярлалаа та нарт.