Монголын ширээний теннисний холбооны Үндэсний IХ лигийн тоглолт долоо хоногийн баасан, ням гаригт “Оч” ширээний теннисний клубт үргэлжилж байна.
Тус тэмцээний шигшээд өрсөлдөх эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг найман тамирчин тодорч, өнгөрсөн ням гарагаас эхний тоглолтоо хийж эхэллээ. Үндэсний лигийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээний эхний шатанд 32 тамирчин 4 хэсэгт хуваагдан өрсөлдсөнөөс 16 нь тунаж цааш өрсөлдөх эрхтэй болсон юм.
Мөн чансаагаар эхний наймд байгаа тамирчид нэмэгдэж 24 тоглогчоос шилдэг найм нь шигшээ тэмцээнд өрсөлдөх эрхтэй болсон. Шигшээ тэмцээн хоёр тойрог үргэлжлэх бөгөөд лигийн аваргууд ирэх сарын 15-ны өдөр тодорно.
Монголын ширээний теннисний холбооны Үндэсний IХ лигийн тоглолт долоо хоног бүрийн баасан, ням гаригт “Оч” ширээний теннисний клубт болж байна.