Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин Сайдын Яам, Эдельвайс зочид буудлын залгаа Улаанбаатар дулааны шугам сүлжээний Төв Магистралийн 11ж, 5В шугамууд болон бусад дулаан, цахилгааны инженерийн байгууламж байрладаг нийтийн эзэмшлийн газрыг хотын даргын 2010 оны 333 дугаар захирамжаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн Ч.Сарантуяа, З.Молор-Эрдэнэ нарт Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Хот байгуулалтын хуулийн 24.1.6, Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12.12.8 дахь заалтуудыг тус тус зөрчин олгосон байна.
Өнөөдрийн байдлаар дээрхи газар нь ямар нэг хэлбэрээр “Сандэй констракшн” компаний мэдэлд шилжин эзэмшигджээ.Дээрхи газрын зэрэгцээ мөн нийтийн эзэмшлийн 1200 м2 газрыг хотын даргын 2011 оны 780 дугаар захирамжаар “Мон эрц майнинг” ХХК-д эзэмшүүлжээ.
Мэргэжлийн хяналтын Ерөнхий Газрын улсын байцаагчийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1208 тоот дүгнэлтээр “Дулаан, цахилгаан, ус хангамжийн найдвартай, хэвийн үйл ажиллагаагаар хангагдах болон аюулгүй байдал алдагдах нөхцлийг бүрдүүлж байна” гэж дүгнэжээ.
Нийтийн эзэмшлийн газарт хууль бус олгосон зөвшөөрлийг цуцлах тухай Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 3/10 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн засаг даргын 2014 оны 8-р сарын 14-ны өдрийн А/707 тоот захирамжаар “Сандэй констракшн”, “Мон эрц майнинг” компаниудын эзэмших эрхийг хүчингүй болгож, хотын эзэмшилд авахыг газрын албандаа даалгажээ.
Гэтэл Нийслэлийн засаг даргын тамгийн газрын мэргэжилтэн Ш.Нарангарав дээрх компанийн эзэдтэй үгсэж уг захимрамжийг ”эвлэрэлийн гэрээ”-ний нэрэн доор Захиргааны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 562 тоот захирамж гаргуулж амжсан болох нь сая илэрч байна.
Ийм шийдвэр гаргасныг Нийслэлийн засаг даргын тамгын газар болон холбогдох удирдлага нь мэдээлэлгүй сууж байна. Улаанбаатар хотын томоохон хороолол болох 12, 13-р хороололын дулаан, цэвэр бохир усны болон цахилгааны магистраль шугам дээрхи нийтийн эзэмшил жижиг газрыг бусдад ийм замаар дахиж эзэмшүүлж, газрын наймаа хамтарч хийхээр улайрч, засаг даргынхаа захирамжийг уландаа гишгэн цуцалжээ.
Загсаг дарга нь нийслэл хотоо гоё, найрсаг болгохын төлөө зүтгэж байхад түшмэдүүд нь ийнхүү араар нь тавьж эсэргүйцэж бас газрын наймаачидтай нэг баг болоод байгааг яах вэ? Газрын наймаачдын гаарлыг хотын захиргааны түшмэдүүд ийнхүү дэмждэг нь мөнөөх авилга мөн биз дээ?