Хүмүүнлэгийн тусламж, гамшгийн үр дагаврыг арилгах болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр сургалтын хамтын ажиллагааны талаарх Монгол, Япон улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол өнөөдөр БХЯ-нд боллоо.
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Япон Улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар гарын үсэг зурсан юм.
Монгол Улс, Япон Улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа эдийн засаг, соёл, батлан хамгаалах зэрэг олон салбарыг хамран өргөн хүрээнд хөгжиж байна.
Япон улс 2012 оноос эхлэн гадаадын улс орнуудын батлан хамгаалах салбарт тусламж үзүүлж байгаа.
Боловсрол, хүний нөөцийн чиглэлээр өөрсдийн туршлагыг хуваалцах, тусламжийг өргөжүүлэхэд чиглэсэн бодлого баримталж, Япон улсын Батлан хамгаалах яамнаас “Чадавхийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг гадаад улс орнуудад хэрэгжүүлж байна.
“Монгол-Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-т тусгагдсан Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг бэхжүүлэх хамтын ажиллагаа болон энэхүү хөтөлбөрийн хүрээнд манай улстай хамтран цэргийн инженер, цэргийн эмнэлгийн чиглэлээр 2014-2016 онд хэрэгжүүлэхээр дэд хөтөлбөр боловсруулан ажиллаж байна.
Хөтөлбөрт тусгагдсан Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв хүртэлх 15 км хатуу хучилттай зам барих ажилд зам төлөвлөх, замын хэмжилт хийх, шинээр баригдаж буй цэргийн эмнэлгийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, сургалт явуулах аж.
Монгол Улсад жил бүр зохион байгууллагддаг “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуульд цэргийн баг оролцуулах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллахаар болж байна.
Цаашид хүмүүнлэгийн тусламж, гамшгийн үр дагаврыг арилгах болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр хоёр тал хамтран ажиллах, цэргийн алба хаагчдыг харилцан солилцох, хамтран үүрэг гүйцэтгэхэд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Японы талаас санаачлан Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах саналыг дэвшүүлсэн хэмээн Батлан хамгаалах яамны хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.