2015 оны гуравдугаар сард Олон улсын сансрын станц руу хөөрөх Америкийн нисгэгч Скотт Келли болон Оросын нисгэгч Михаил Корниенко нар сансарт жил орчмын хугацааг өнгөрүүлэх бөгөөд энэ нь АНУ-ын сансрын нисгэгчдийн хувьд дээд амжилт тогтоохоор хугацаа болно гэж НАСА агентлагаас мэдээллээ. Келли болон Корниенко нар Байконурын сансрын буудлаас “Союз” хөлгөөр Олон улсын сансрын буудал руу хөөрөх юм байна.
Энэ бүрэлдэхүүнд багтаж байгаа Орос сансрын нисгэгчдээс дөрөв нь өмнө нь жил орчим сансарт байсан туршлагатай бол Америкийн сансрын нисгэгчид гариг хоорондын орон зайд ийм удаан хугацаагаар байсан явдал өмнө нь гарч байгаагүй юм.
Туршилтын явцад болон түүний дараа Америкийн эрдэмтэд сансрын нисгэгчдийн бие махбодод жингүйдэл хэрхэн нөлөөлөхийг судлах юм байна.
Америкийн хэвлэл мэдээллийнхний мэдээлж байгаагаар туршилтад Келли, Марк гэсэн ихэр ах дүүс оролцож байгаа бөгөөд төстэй генетиктэй хүмүүст жингүйдэл хэрхэн нөлөөлөхийг НАСА судлах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Дашрамд дуулгахад олон улсын сансрын станц нь олон зорилгот сансрын судалгааны цогцолбор юм. Олон улсын сансрын станц нь олон улсын хамтарсан төсөл бөгөөд энэ төсөлд Бельги, Бразил, Герман, Дани, Испани, Итали, Канад, Нидерланд, Норвег, Орос, АНУ, Франц, Швейцар, Швед, Япон гэсэн 15 орон багтдаг юм байна.
Эх сурвалж: ВЕСТИ