МУИС-ийн Бизнесийн сургууль нь хуучнаар Эдийн засгийн сургууль, Худалдааны сургуулийг нэгтгэн зохион байгуулсан, МУИС-ийн бүрэлдэхүүн 5 сургуулийн нэг юм. Тус сургууль нь барууны их дээд сургуулиудад байдаг бизнесийн сургуулийн жишгээр хөтөлбөр, хичээлүүдээ шинэчилж, 2014-2015 оны хичээлийн жилд бизнесийн удирдлагын чиглэлээр элсэгчдийн нижгээд хувийг элсүүлэн сургаж байна. Өдгөө тус сургуульд бакалаврын түвшинд 3500 гаруй, магистрт 700 гаруй, докторт 100 гаруй оюутан суралцаж байна.
МУИС-ийн Бизнесийн сургууль нь бакалавр, магистр, докторын сургалтаас гадна Монгол улсын хувийн хэвшлийн компаниудын хүний нөөцийн багагүй хувийг бүрдүүлдэг тус сургуулийн төгсөгчид, бизнес эрхлэгчдэд зориулан ахисан түвшний сургалтуудыг зохион байгуулдаг. Сургуулийн бүрэлдэхүүний нэгж болох Бизнес Консалтинг Төв нь бизнесүүдэд салбарын, зах зээлийн, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх боломжийн гэх мэт олон чиглэлийн судалгааг захиалгаар гүйцэтгэж, жижиг дунд бизнесүүдэд менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, удирдлага, ажилтнуудыг давтан сургадаг.
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес Консалтинг Төв нь 2014 оноос Санхүүгийн Зохицуулах Хорооноос Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт зохион байгуулах эрх авч, өнгөрсөн хугацаанд төрийн өмчит болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн удирдах ажилтнуудад зориулан тус сургалтыг хэд хэдэн удаа амжилттай зохион байгуулж ирлээ.
Компанийн засаглалын сургалт 2014 оны 9 сарын 5, 6-нд амжилттай зохион байгуулагдсан.
Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтанд МУИС-ийн Бизнесийн сургуулийн санхүү, нягтлан бодох бүртгэл, менежментийн шилдэг багш, МУИС-ийн Хуульзүйн сургуулийн багш нар хичээлүүдийг заадаг. Тус сургалтын багш нар бизнес эрхлэх туршлагатай байдаг учир суралцагсдад компанийн засаглалын онол төдийгүй Монгол улсын нөхцөлд эрүүл зөв засаглалыг хэрэгжүүлэх практик асуудлуудыг уялдаа холбоотойгоор зааж, ойлгуулдаг.
Компанийн засаглалын сургалт 2015 оны 1 сарын 9, 10-нд амжилттай зохион байгуулагдсан.
МУИС-ийн Бизнесийн сургуулиас зохион байгуулдаг Компанийн засаглалын сургалтын сургагч багш нар нь СЗХ-ны “Компанийн Засаглалын Үндэсний Тайлан”-г боловсруулах судалгаанд олон жил оролцож, Монголын компаниудын засаглалын тулгамдсан асуудал, хөгжүүлэх боломж, шилдэг туршлагыг судалсан тухайн чиглэлийн экспертүүд байдаг.
Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт нь стандартчилагдсан хөтөлбөртэй боловч МУИС-ийн Бизнесийн сургуулийн санхүү, нягтлан бодох бүртгэл, менежментийн мэдлэг, чадвар сайтай багш нар компанийн стратеги, санхүү, нягтлан бодох бүртгэл, дотоод хяналт, аудит, эрсдэл зэрэг нарийн асуудлаар ярилцаж, зөвлөгөө өгдөг.
МУИС-ийн Бизнесийн сургуулиас зохион байгуулдаг Компанийн засаглалын сургалтанд төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудаас гадна хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх удирдлагууд суралцаж, компанийн засаглалын мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлдэг нь захирал, удирдах ажилтнууд байгууллагууд хөгжлийн үндэс нь компанийн эрүүл зөв засаглалыг хэрэгжүүлэх гэдгийг ойлгодог болсоныг харуулна.
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес Консалтинг Төв нь Компанийн засаглалын гэрчилгээ олгох ээлжит сургалтаа 2015 оны 2 сарын 13, 14-нд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Манай сургалтын давуу талууд:
- Бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлт хийсэн МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын өндөр мэдлэг, чадвартай, шилдэг багш нарын хамтран боловсруулсан хөтөлбөрөөр зохион байгуулагдана.
- Компанийн засаглалын мэргэшсэн судлаач, ТУЗ, гүйцэтгэх удирдлагын ажлын туршлагатай багш нар онол, практик хослуулж, компанийн засаглалын шинэлэг, нарийвчилсан мэдлэг олгоно.
- Зөвхөн компанийн засаглал төдийгүй хууль эрхзүй, менежмент, санхүүгийн уялдаа холбоотой, нарийвчилсан мэдлэг олгоно.
- МУИС-ийн Бизнесийн сургуулийн ахисан түвшний сургалтуудад хөнгөлөлттэй үнээр суралцах эрхтэй болно (Бизнесийн удирдлагын дээд курс: Менежментийн ахисан түвшний сургалт- 10 хувь)
- Удирдах ажилтнуудын цаг завд нийцүүлсэн хөтөлбөрөөр хичээллэнэ (Баасан, Бямба гаригууд)
- Тохилог сургалтын танхим (30-40 хүний багтаамжтай сургалтын танхим, амралтын өрөө, үдийн цай, цай, кофе)
Сургалтын бүртгэл: 2015 оны 2 сарын 12-ны өдөр хүртэл явагдана.
Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Бүртгүүлэх: 99227130 (Г. Нарангэрэл)