ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улс руу чиглэх гадаад болон дотоод аюулыг нэгтгэн дүгнэсэн, цэргийн шинэ баримтад гарын үсэг зуржээ. Энэ баримтад Украин дахь мөргөлдөөн, Ойрхи Дорнод, Афганистанд өрнөж буй үйл явдлуудыг “ОХУ-д учирч болзошгүй гадаад аюул” гэж тодорхойлжээ.
Мөн Украин НАTО-д гишүүнээр элсэх нь ОХУ-д хамгаас илүү халтай гэж үзэж байна. Украины парламент саяхан НАTО-д гишүүнээр элсэх эсэх талаар санал хураасан. Хэрэв парламентийн гишүүдийн олонх энэ асуудлыг дэмжин, Украин НАTО-гийн гишүүн болвол цэргийн энэ холбоо Зүүн Европт бэхжин, байр сууриа бэхжүүлнэ хэмээн Москва таамаглаж байна.
2010 онд Ерөнхийлөгч Путины гарын үсэг зурсан цэргийн баримтад ч НАTО-г гадаад аюул гэж тодорхойлсон байдаг. Гэхдээ сүүлийн нэг жилд Украинд өрнөсөн үйл явдлууд болон Киев НАTО-д элсэх эхний алхмаа хийсэн нь НАTО-г хамгийн том гадаад аюул гэж үзэхэд хүргэжээ.
Ерөнхийлөгч Путины гарын үсэг зурсан цэргийн баримтад анхаарал татсан бас нэг заалт бий.
ОХУ-ын Аюулгүйн зөвлөл энэ долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ “НАTО Украиныг мөргөлдөөний фронт болгож байгааг анхааруулъя. Хэрэв Украин НАTО-гийн гишүүн улс болвол тус улстай тогтоосон харилцаагаа бүрмөсөн тасална” гэсэн юм. Үүнийг барууны хэвлэлүүдэд “Путины ээлжит сүрдүүлэг” хэмээн дүгнэв.
ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн бичгээр гаргасан мэдэгдэлд аль нэг улсын нэрийг дурдалгүй “Өндөр хөгжилтэй зарим улсууд өөрийнхөө эрх ашгийн төлөө шууд бус замаар ажиллаж эхэлсэн гэдэг мэдээллийг бид авлаа” гэдэг өгүүлбэр ч багтжээ.
ОХУ АНУ-ыг Украин зэрэг ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улсууд дахь ардчиллын талыг баримтлагчдын жагсаал цуглааныг өдөөн хатгадаг хэмээн буруутгадаг юм. Харин НАTО ОХУ-ыг Украины зүүн хэсэгт цэргээ байрлуулсан хэмээн буруутгасаар ирлээ.
ОХУ-ЫН ДОТООД АЮУЛД ЮУ БАГТАВ?
Ерөнхийлөгч Путины гарын үсэг зурсан цэргийн баримтад анхаарал татсан бас нэг заалт бий. Энэ нь “ОХУ болон түүний холбоотнууд цөмийн, цөмийн бус зэвсгийн халдлагад өртвөл Москва цөмийн зэвсгээр хариу өгөх эрхтэй” гэдэг заалт юм.
ОХУ-ын дотоод аюулд түүхэн болон эх оронч уламжлалыг сулруулах зорилготой, залуу Орос иргэдийн дунд түгээж байгаа нөлөө багтжээ. Мөн тус улсын улс төр, нийгмийн тогтвортой байдал алдагдах, алан хядах ажиллагаа явуулахыг үндсэн дотоод аюул гэж цохон тэмдгэлсэн байна.
Дотоод аюулыг үргэлжлүүлэн тодорхойлохдоо “ОХУ-ын Үндсэн хуульт засаглалыг хүчээр өөрчлөх зорилготой үйл ажиллагаанууд, улсын чухал байгууллагууд, цэргийн ангиудын мэдээллийн дэд бүтцийг эвдэх, ОХУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах зорилготой хувь хүн болон байгууллагын үйл ажиллагааг тооцно” гэжээ.
Төгсгөлд нь хэлэхэд ОХУ цөмийн зэвсэг эзэмшдэг цөөн орны нэг бөгөөд дэлхийн хамгийн том армитай орнуудыг ч тэргүүлдэг. АНУ-ын армийн бие бүрэлдэхүүний тоо нэг сая 370 мянган бол ОХУ-ынх 766 мянга юм.