-Орхон аймгаас мэдээлж байна-
Өнөөдөр Орхон аймгийн засаг дарга С.Дангаасүрэн ажлаа хүлээж авлаа.
Аймгийн ИТХ 22-дугаар хуралдаанаар түүнийг засаг даргад дэмжиж Ерөнхий сайдад нэрийг нь уламжлаад байсан юм.
Тэгвэл өнөөдөр ерөнхий сайд Ч.Сайханбилэг батламжилж тамга тэмдэг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо.
Уг арга хэмжээнд Засаг дарга асан Г.Зоригт, Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, Орхон аймгийн Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Батхуяг, болон ИТХ-ын тэргүүлэгчид хэлтэс агентлагийн дарга нар оролцов.
Засаг дарга С.Дангаасүрэн хэлэхдээ "Өнгөрсөн 2 жилийн хугацаанд манай аймагт ихээхэн бүтээн байгуулалтын ажил хийгдсэн энэ бүтээн байгуулалтын ажлыг цааш нь үргэлжлүүлэх, төрийн албаны залгамж халааг бэхжүүлэх, гэр хорооллын иргэдийн нийгмийн асуудалд анхаарч иргэдийнхээ төлөө хичээл зүтгэл гаргаж ажиллана" гэсэн юм.
Мөн тэрээр Орхон аймгийн засаг даргын баг хамт олонтой гар нийлж ажиллана. Ямар нэгэн халаа сэлгээ хийгдэхгүй байх гэлээ.