Дэлхийн 40 орны хоёр сая орчим хүнийг хамруулсан нэгэн судалгаанаас англичуудыг хошин шогийн мэдрэмж хамгийн өндөр хэмээн дүгнэсэн байдаг юм билээ.
Тэгвэл нийтлэлч Баабар 1995 онд Ерөнхийлөгч П.Очирбат Их Британид айлчлах үеэр түүний хошин шогийн мэдрэмжийг англичууд биширсэн талаар “Дори идэр дүүдээ хандах нь” номондоо дурдсан байдаг.
Манай Ерөнхийлөгч балет үзэх үеэр бие хамгаалагч нь унтаж, бүр хурхирч эхлэхэд англичууд “Энэ хүнийг чинь сэрээчих үү” гэж. Хариуд нь П.Очирбат Ерөнхийлөгч “Хэрэггүй, хэрэггүй. Энэ хүнийг сэрээхгүй гэж танай бүжигчид хүртэл өлмий дээрээ цөмцөгнөж байгааг харж байгаа биз дээ” гэснийг нь Лондоны бүх сонин нийтэлж, Монголын Ерөнхийлөгчийн шогийн мэдрэмжийг биширсэн гэж байгаа юм. Ингэж алиа хошноороо алдартай англичуудыг манай Ерөнхийлөгч алмайруулсан нь бидний шогийн мэдрэмж шаггүй болохын илрэл байж болох.
Монголчууд хошин шогийн мэдрэмж сайтай хүмүүс гэдэгтэй би ч санал нийлдэг. Нийтлэлч, фельетонист Б.Цэнддоо “Хошин шогийн төлөө хүн ямар нэг хөнгөлөлт, гавьяа эдэлнэ гэж байхгүй. Түүн шиг хошин шогийг ойлгохгүй байлаа гээд буруудахгүй. Гэхдээ үүнийг ойлгодог хүмүүс илүү жаргалтай байдаг. Инээх нь хүний биед сайн шүү дээ” гэснийг нь үнэн гэж боддог.
Гэхдээ энэ авьяасаа хэзээ, хаана, ямар нөхцөлд гаргахаа мэддэг байх ёстой. Энэ тал дээр л бидэнд, ялангуяа эрхэм түшээдэд дутагдал байх юм. Гэр бүл, хамт олон, найз нөхөд, цахим орчинд өрнөж буй яриа хөөрөөг сонсож, харахад ч олон хүн надтай санал нийлж байгаа болов уу.
Түмэн олноо төрд төлөөлж буй зарим түшээ маань шогийн мэдрэмж сайтай ард түмнээ “баярлуулах” гэж үйлээ үзэж байх шиг. Учир нь УИХ-ын гишүүн, сайд зэрэг төрийн өндөр албан тушаалтны зарим нь эгээ л алиа салбадай шиг аяглаж, “Ээ, тэнгэр минь, бид хэнийг сонгочихсон юм бэ” гэж дуу алдан, даапаалтал аашилж, төрд түмнийг төлөөлж буй хүний ёс зүйн наад захын хэм хэмжээг уландаа гишгэх болов.
Энд тэдний авлига, албан тушаалын хэрэг, хүүхэн, казино зэрэгтэй холбогдсон, эсэх талаар нотлох, гэм буруутай эсэхийг нь шүүх гэсэнгүй. Гагцхүү төрийн түшээдийн үг, үйлдэл нь найруулга, жүжиглэлтийн хувьд хэнд ч гологдохооргүй хошин шогийн үзүүлбэр болж буйг онцлов.
“Инээгээд байгаагийн цаана эмгэнэл нь байх жишээтэй” гэж Төрийн шагналт, шог зохиолч Ц.Доржготов хэлжээ
Бүр энэ салбарын жүжигчдийг ажилгүй болгох шахав. Ямар сайндаа л ирц бүрдэхгүйн улмаас эхлүүлж чадахгүй байгаа хуралдааны танхим руу яарамгүйхэн зүглэх зуурт хоцорсон шалтгааныг нь асуусан сэтгүүлчид С.Дэмбэрэл гишүүн “Би хоцорсон гэж үү, угаасаа л хоцордог шүү дээ. Хоцрох ёсгүй л дээ. Гэхдээ л би хоцордог юм” гэж хээв нэг хариулсан нь хошин шогийн хамтлагийн энэ хаврын тоглолтын тулах сэдэв болчихоод байх вэ. Би яаж дутах вэ гэсэн шиг Л.Эрдэнэчимэг гишүүн элэг хөшөөсөн үйлдлүүдээ цувралаар амжилттай хүргэж буй. Тэрбээр машинаа шидэт мэтээр магтсанаас эхлээд авласан ангаа гайхуулж, анти-эко нэгэн болохоо харуулаад амжсан. Адаг сүүлд нь телевизийн нэвтрүүлэгт дуулж, бүжиглэж, олон хүний элгийг баярлуулав.
Түүний оролцсон “Төрийн түшээдийн түмэндээ барих бэлэг” нэвтрүүлгийг ангийнх нь нөхөр Д.Сарангэрэл гишүүн удирдан зохион байгуулсан гэж байгаа. Бас З.Баянсэлэнгэ, Г.Баярсайхан, Я.Содбаатар нарын гишүүн тус нэвтрүүлэгт оролцож, түмэн олноо баясгасан юм. Харин Д.Арвин гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Малайзын Засгийн газар Монголын ард түмнээс уучлалт гуйгаагүй. Өөр орон байсан бол бараг байлдах байсан биз. Манай хоёр эмэгтэйн амийг авчихаад байхад бид дэндүү хайхрамжгүй байна. Мэдээж Малайзыг бурхан шийтгэж, онгоцнуудынх нь бодийг хөтөлсөн” гэж танхайдуухан хэлсэн нь Малайз, Монголын хооронд тогтоосон дипломат харилцаанд сэв суулгах үг байсан талаар толгой сэгсэрсэн хүн олон.
Эмэгтэй гишүүн эрүүлдээ ийн агсамнахын хажуугаар согтуу эрчүүд нь шогтож, даргадаа зад загнуулах нь бий. Толгой өөд татах завгүй сууна уу гэтэл тоглож байгаад баригдсан хүн бол З.Баянсэлэнгэ гишүүн. М.Зоригт гишүүн нүцгэн хүүхний зураг түгээж, түүгээрээ өөрийн гэсэн дүр төрх хэдийнэ бий болгож амжсан. Ингээд нэрлээд байвал С.Баярцогт оффшор дансаа нуусан, У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нар Төрийн ордонд зодолдсон, Н.Номтойбаяр бусдын биед халдсан, Ж.Энхбаяр сайд байхдаа нисдэг тэргээр ан хийсэн гэхчилэн эрхэм гишүүдийн үг, үйлдлийг харж толгой сэгсрэх шалтгаан бишгүй.
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлын нөгөө талд үүнтэй нь зэрэгцэхүйц өндөр үүрэг, хариуцлага байдгийг хэзээ ухамсарлах юм бол
Гэвч “Инээгээд байгаагийн цаана эмгэнэл нь байх жишээтэй” гэж Төрийн шагналт, шог зохиолч Ц.Доржготов хэлснийг эшлэмээр байна. “Амьдралын бодит үнэн нь эмгэнэл, инээдэм хоёрын завсарт оршдог” гэсэн үг бий. Үнэндээ УИХ-ын гишүүд дуулж, бүжиглэж бололгүй яах вэ. “Төрийн түшээдийн түмэндээ барих бэлэг” нэвтрүүлэгт түрүүчийн парламентаас эхлэн хэчнээн гишүүн оролцон, ая дуугаа өргөснийг өнөөдөр хэлэхэд бэрх. Тэд шаггүй авъяастай юм билээ. Гэвч түмэн олон төрийн түшээдээс тийм бэлэг хүлээсэн үү гээд бодвол өөр хэрэг. Уг нь улс орны нийгэм, эдийн засгийн байдал амаргүй энэ үед ард түмний аж амьдралыг өөд нь татах бодлого, шийдвэр нь л жинхэнэ бэлэг байлтай. Ний нуугүй хэлэхэд, ТВ5-ийн нэвтрүүлэгт оролцох манатай ажилламаар. Харамсалтай нь манай гишүүд дэндүү завтай, “дэмбэрэлдсэн” шигээ хөлхдөг хүмүүс. Эмэгтэй гишүүд нь хүртэл шинэ жилийн үдэшлэг дээрээ “...Ир ир гэж Тамгын газраас шаардана Ирц ирц гэж сонин, хэвлэлээр шаагина Энэ бол 76 та бидний амьдрал Энэ орны Их хурлын амьдрал...” хэмээн хээв нэг үглэн дуулж байлаа. Дуулж, бүжиглэснийг нь шууд ёс зүйгүй үйлдэл гэж нэрлэх гээгүй ч чухам энэ хандлага нь буруу, нэг л биш байна.
Нөгөө талаас үг нь ээдэрч, харц нь дуниартчихаад нэгдсэн хуралдаанд шал согтуугаар үг хэлнэ гэж микрофон булаацалдах нь сонгогч, ард иргэдээ дэндүү доромжилсон хэрэг биш гэж үү. Үнэндээ Н.Батбаяр л согтуудаа үг хэлж, баахан баалуулснаас биш, тэр өдөр хөлчүүрхсэн гишүүн Төрийн ордонд нэгээр тогтохгүй байсан юм. Энэ Цагаан сарын битүүний өдөр хүртэл халамцсан гишүүд микрофон булаацалдан, элийрч байгаад УИХ-ын даргаас Н.Батбаяртай адил анхааруулга авсан. Тэд эрүүл, согтуу алин байлаа ч хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй учраас ийн галзуурч байгаа хэрэг үү.
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлын нөгөө талд үүнтэй нь зэрэгцэхүйц өндөр үүрэг, хариуцлага байдгийг хэзээ ухамсарлах юм бол. Үүнийг нь ухамсарлуулж, айлгах гэсэн автомат арга болох УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг түрүүчийн парламентын үед баталсан нь хэрэгжихгүй бололтой. Өмнө нь зөвхөн өргөдөл, гомдолд үндэслэн гишүүдийн ёс зүйн асуудлыг хэлэлцдэг байсан Ёс зүйн дэд хороо шаардлагатай тохиолдолд санаачилгаараа авч ярилцдаг болсон гэж байгаа ч зарчмын өөрчлөлт гарсангүй.
Б.Номин