Үндэсний судер лигийн даваа гарагийн сүүлийн тоглолт 9-р байранд бичигдэж байсан Сентоза Арслангууд болон 7-р байранд бичигдэж байсан Төв ургац багуудын хооронд болсон.
Тоглолтын эхнээс Арслангуудын дасгалжуулагч Ж.Отгондарь багийн тоглогчдоо тун нягт тоглохыг захисан нь харагдаж, 10-2 гэсэн эхлэлийг тавсан юм.
Гэхдээ хашир туршлагатай тоглогчидтой Төв Ургац 2 болон 3-р үед тоглолтыг өөрийн талдаа шийдэж, онооны зөрүүг 16 болгон холдуулаад байсан. Гэхдээ шийдвэрлэх 4-р үеийн дунд Төв Ургац багийн 2 лидер тоглогчид болох Donald Boone болон Holmes нар 6 алдаа болон талбайг чөлөөлснөөр Арслангуудад боломж гарч ирсэн.
Улмаар эрч хүчтэй тоглолтыг Арслангууд үзүүлж, үндсэн цагт 96:96 гэсэн тэнцээгээр өндөрлөсан. Харин нэмэлт цагт Chris Lawson 44-онооныхоо 6-г авсанаар 110:105-аар Сентоза Арслангууд 9 дэх хожлоо авч, плей-оффийн сүүлийн эрхийн төлөөх тулаанд эргэн нэгдсэн бол 10 хожил 9 хожилтай болсон Төв Ургац мөн тун хүн байдалд орж байна.
Учир нь тэд улирлын сүүлчийн тоглолтоо Эрдэнэдрийлинг Ригс багтай хийх бөгөөд хэрэв хожигдол хүлээсэн тохиолдолд хүснэгтийн 8 байранд бичигдэх багуудтай оноо тоглох юм.
Тун чухал хожил байгуулсан Арслангуудаас холбон тоглогч Chris Lawson 44 оноо 15 самбараар багаа тэргүүлж, өөрийн хувийн дээд амжилтаа үзүүлсэн. Түүнчлэн Э.Баатарсүрэн, Б.Тамжид нар 14 оноо, Torin Walker 13 оноо 23 самбар авсан.
Харин Төв ургац багаас Boone 20 оноо 11 самбар, Д.Дэлгэрням 19 оноо 16 самбар, Ц.Пүрэвдорж 17 оноо, Ц.Мэргэн 13, Д.Мөнхтөр 12 оноо тус тус авсан байна.
Сентоза Арслангууд улирлын сүүлийн тоглолтоо SBL Хасын Хүлэгүүд багийн эсрэг хийх бөгөөд эдгээр багууд I тойрогт тааран тоглохдоо Арслангууд Хүлэгүүдийг буулган аваад байсан юм. Хэрэв тэд хожвол плей-оффд орох магадлал тун өндөр болно.