Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун дайснууд улсынх нь тусгаар тогтнолд халдах оролдлого хийвэл цөмийн зэвсэг ашиглан арга хэмжээ авч болзошгүй хэмээн мэдэгдсэнийг тус улсын төв хэвлэл мэдээлжээ.
Тодруулбал мягмар гарагт болсон цэргийн арга хэмжээний үеэр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Суг Ёль Умард Солонгосын дэглэмийг устгана гэснийг Ким Жон Ун шүүмжилсэн.
Өмнөдийн Ерөнхийлөгч хэлсэн үгээрээ БНАСАУ-ын аюулгүй байдал, энх тайвныг сүйтгэх гэснийг харуулж байна гэжээ.
Тэрбээр “Хэрэв дайсан бодлогогүй байдлаар Умард Солонгосын бүрэн эрхэд халдаж, зэвсэг хүчин ашиглахыг оролдвол цөмийн зэвсгээ оролцуулан арга хэмжээ авна” гэсэн байна.
Умард Солонгос улс нь олон жилийн турш цөмийн зэвсгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд цөмийн зэвсгийг олноор үйлдвэрлэх хангалттай нөөцтэй гэж үздэг.
Эх сурвалж: Reuters