Монголын Бизнесийн Зөвлөлийн "BCM Networking Evening" арга хэмжээ IM Motors Showroom-д шинэхэн үйлчилгээний нээлтийн хүрээнд боллоо.
17 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Монголын Бизнесийн Зөвлөл бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор олон төрлийн арга хэмжээнүүд зохион байгуулдгийг Монголын Бизнесийн Зөвлөлийн Гүйцэтгэх захирал Н.Сувд хэлж байлаа. Тиймээс энэ удаагийн нэтворкинг арга хэмжээнд "M Trip" болон "IM Motors"-ийн хамтарсан шинэ үйлчилгээг танилцуулсан юм.
Тодруулбал “M Trip” компани “IM Motors”-ын сүүлийн үеийн шинэлэг бөгөөд тансаг зэрэглэлийн автомашинаар түрээсийн Chauffeur шинэ үйлчилгээг нэвтрүүлжээ.
“M Trip” компани нь 1998 онд байгуулагдсан цагаасаа хойш аялал жуулчлалын менежмент, ложистикийн салбарт тэргүүлэгч компани байсаар иржээ. Тэд түрээсийн үйлчилгээндээ ашиглаж буй "IM Motors"-ын хамгийн сүүлийн үеийн технологи бүхий гоёмсог хийцтэй цахилгаан буюу эко автомашинуудыг танилцууллаа.
Уг шинэхэн үйлчилгээний нээлтийн үйл ажиллагаанд зарим салбарын удирдлагууд, зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж, тансаг автомашинтай танилцахын сацуу нэтворкинг хийж сонирхолтой яриа өрнүүлж байлаа.
"НЭГ ЦЭНЭГЛЭЛТЭЭР 620 КМ ЯВАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ УЧРААС ЭДИЙН ЗАСАГТ Ч ХЭМНЭЛТТЭЙ"
“Электрик Моторс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантүлхүүр:
- Бид өнгөрсөн 2023 оны есдүгээр сараас эхлэн БНХАУ-ын SAIC Motor компанийн тансаг зэрэглэлийн IM брэндийн автомашины албан ёсны дистрибьютер болсон. Тус компаний IM L7 /sedan/, IM L6 /sedan/, IM LS7 /SUV/, IM LS6 /SUV/ гэсэн дөрвөн загварыг зах зээлд гаргаад байгаа ба бид “M Trip” компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж тансаг зэрэглэлийн 50 автомашиныг оруулж ирэх гэрээний хүрээнд эхний 10 автомашиныг үйлчилгээнд явуулж эхлээд байна.
"M Trip" нь цахилгаан автомашин тэр дундаа тансаг зэрэглэлийн цахилгаан автомашинаар үйлчилгээ үзүүлж буйд бид маш их баяртай байна. Учир нь хүн ам ихтэй Улаанбаатар хотод болон аялал жуулчлалын хөгжлийг дагаж гаднын зочид ирэх нь өсөж байгаа энэ цаг үед тансаг зэрэглэлийн автомашинаар үйлчлүүлэх хүмүүсийн тоо ч нэмэгдэж байгаа тул эрэлтийг дагаж энэ төрлийн бизнесийн хувьд нүдээ олсон үе гэж харж байна. Үйлчилгээнд ашиглах автомашинууд нь байгаль орчинд ээлтэй, дуу чимээ багатай, эрчим хүчний хэмнэлттэй, нэг цэнэглэлтээр 620 км явах хүчин чадалтай учраас эдийн засагт ч хэмнэлттэй байх болно. Манай компанийн оруулж ирж буй автомашинууд тансаг зэрэглэлийн, олон төрлийн функцтэй, тав тухтай, аюулгүй байдлыг хангасан.
- Хөдөө орон нутагт буюу бартаат замд ямар вэ?
- "M Trip"-ийн түрээсийн үйлчилгээнд ашиглагдаж буй IM LS7 загварын автомашин бартаат замд саадгүй явна. Хамгийн гол нь хаана ч очсон цэнэглэгч станцын дэд бүтцийн асуудалгүй байх шаардлагатай юм. Манай бүх машин 220В-оор 8-10 цаг, 380В-оор 5-7 цаг цэнэглэгддэг.
"БИД ЦААШИД 2025 ОНДОО БАГТАЖ 300 АВТОМАШИН АВАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА"
“M Trip” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Даваасүрэн:
- “M Trip” компанийн үйл ажиллагааны талаар танилцуулна уу.
- Манай компани 1998 онд байгуулагдсан, өдгөө 26 дахь жилдээ үйл ажиллагаагаа эрхэлж байна. Албан ёсны нэр нь "Мон-Аэртур" ХХК юм. Бид өнгөрсөн жилээс эхлэн компанийнхаа ерөнхий концепцийг өөрчилж шинэчлэн "M Trip" хэмээн цогц платформыг бий болгохоор ажиллаж байна. Энэ бол аялал жуулчлал, нислэгийн тасалбар, зочид буудлын захиалга зэргийг нэг дор багтаасан үйлчилгээ юм. Үүнтэй холбоотойгоор зарим асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох арга замыг бид бизнесийн үйлчилгээндээ нэвтрүүлж буй нь энэхүү түрээсийн үйлчилгээ юм.
UB Cab үйлчилгээнд тусгай сонголт болж нэмэгдэн, хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээгээ өргөжүүлнэ.
Жишээ нь зарим хүн Хөшигийн хөндий Олон улсын нисэх онгоцны буудал руу явахдаа хэнээр хүргүүлэх, эсвэл тосуулах, хэрхэн явах талаар бэрхшээлтэй тулгардаг шүү дээ. Тиймээс нисэх буудал болон Улаанбаатар хотын хооронд шинэ үйлчилгээг нэвтрүүлэх шаардлагатай байгааг анзаарч, олон ч судалгаа хийсний үр дүнд “Электрик Моторс” ХХК-ийн оруулж ирж буй IM брэндийн автомашиныг сонгосон. Одоогоор 50 автомашин авах гэрээ байгуулсан, цаашид 2025 ондоо багтаж 300 автомашин авахаар төлөвлөж байна.
Энэхүү цахилгаан машин маш тухтай, өндөр зэрэглэлийн, аюулгүй байдал хангасан. Одоогоор төрийн байгууллагууд болон банкны VIP үйлчилгээнд ашиглагдаж байгаа ба гаднын байгууллагууд эхнээсээ захиалга өгч байна. Монголд тэр дундаа Улаанбаатар хотод ирсэн зочид гийчдэд тав тухтай үйлчилгээг мэдрүүлэх зорилготой юм.
- Түрээсийн үйлчилгээ гэхээр зарим нь такситай төстэй гэж эндүүрдэг. Түүнээс юугаараа өөр, давуу талтай вэ?
- Энэхүү автомашин өмнө нь дурдсанчлан өндөр зэрэглэлийнх. Түгжрэлд орсон тохиолдолд эсвэл зам зуур зорчигч массаж хийлгүүлэх ч функц бий. Зорчигчид тусгайлан зориулсан “map-mode” буюу явах чиглэлийн маршрутыг гаргаж өгдөг гээд технологийн дэвшилтэт байдал супер. Бид зорчигчийн тав тух, аюулгүй байх нөхцөлийг бүрэн хангадаг. Тодруулбал энэхүү автомашин нь AI дээр суурилсан системтэй буюу эрсдэлийг урьдчилан тооцоолж /зогсох г.м/ хариу үйлдэл үзүүлэх /anti-collision systems/ чадвартай.
- Автомашины доторх функц, удирдлагын систем нь жолоочоос нэмэлт ур чадвар шаардах уу?
- “M Trip” компанийн “Premium Chauffeur” үйлчилгээний жолооч нар маань маш сайн бэлтгэгдсэн байдаг. Тодруулбал олон жилийн ур чадвартай, цэвэрч цэмцгэр, харилцааны өндөр соёлтой юм. Тэд автомашиныхаа функцыг маш сайн ойлгосон буюу тухайн зорчигчийн тав тухыг хангахын тулд ямар алхам хийхээ сайн мэддэг гэсэн үг.
- Ирээдүйд “Premium Chauffeur” үйлчилгээг авах хэрэглэгчдэд хандаж хэлэх зүйл...?
- Манай “M Trip” компанийн “Premium Chauffeur” үйлчилгээ нь хэтдээ хүн бүрийн таашаасан, дуртай үйлчилгээнүүдийн нэг болно гэдэгт итгэлтэй байна. Нийт 300 автомашинаар үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн сацуу UB Cab үйлчилгээнд тусгай сонголт болж нэмэгдэн, хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээгээ улам өргөжүүлнэ.
"ЭНЭ БОЛ МАШ ТАНСАГ ҮЙЛЧИЛГЭЭ"
Австралийн “CMI Electrical Au” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Зак Захариа:
- Миний бодлоор тэд бизнесийн орон зайг ухаалгаар олж харжээ. Их хотын хөл хөдөлгөөн ихсэх тусам бидэнд ийм төрлийн үйлчилгээ хэрэгтэй болдог зах зээлийн эрэлт хэрэгцээ бий. Учир нь бид бизнесээ эрхэлж, ажлаа амжуулахыг тулд замын хөдөлгөөнд оролцохдоо маш их цагийг үрдэг.
Тиймээс хэрэв дэвшилтэт технологи ашиглаж эсвэл дээд зэрэглэлийн үйлчилгээгээр үүнийг нөхөж чадвал үнэхээр сайшаалтай. Тансаг зэрэглэлийн автомашин түрээсийн үйлчилгээ надад маш их таалагдаж байна. Яг энэхүү автомашины үйлчилгээг Австралид нэвтрүүлэх боломжтой эсэх талаар бид мөн сонирхож байна. Энгийнээр хэлбэл энэ бол маш тансаг, сонгодог үйлчилгээ юм.