Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко лхагва гарагт өгсөн ярилцлагадаа Орос-Украины асуудалд Умард Солонгосын цэрэг оролцож буй эсэх талаар өөрийн байр суурийг хэлэв.
АНУ болон Өмнөд Солонгосын талаас Умард Солонгос ОХУ руу 3000 орчим цэргээ илгээсэн хэмээн мэдээлээд буй.
Тодруулбал Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагаас Умард Солонгосын 1500 цэрэг энэ сарын эхээр ОХУ-д очсон гэж мэдээлсэн.
Түүнчлэн Умардаас ОХУ-д 10 мянган цэргээ илгээх амлалт нь энэ ондоо багтан биелэх төлөвтэй байна гэв.
Харин Беларусийн Ерөнхийлөгч, Путины ойрын холбоотон болох Лукашенко үүнийг үгүйсгэсэн юм.
Тэрбээр “Путины зан араншинг мэдэх хүний хувьд хэлэхэд, тэр хэзээ ч өөр улсын цэргийг өөрийн армид нэгдүүлэхийг зөвшөөрөхгүй. Тэр тусмаа Украины мөргөлдөөнд” гэсэн байна.
Үнэхээр гаднын цэргүүдийг мөргөлдөөнд оролцуулж эхэлбэл энэ нь асуудлыг улам хурцатгах болно гэжээ.
Харин Кремлийн зүгээс Умард Солонгосын цэргүүдийн асуудлаарх асуултад хариулахаас татгалзсан ч Пхеньянтай харилцаагаа хөгжүүлэх нь Москвагийн бүрэн эрх гэсэн юм.
Эх сурвалж: Reuters