gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Баасан гараг болоход УИХ-ын гишүүд хаашаа ч юм яарна

Б.Нямдарь
Улс төр
2025-04-18
60
Twitter logo
Б.Нямдарь
60
Twitter logo
Улс төр
2025-04-18
Баасан гараг болоход УИХ-ын гишүүд хаашаа ч юм яарна Архивын зураг ашиглав

- ҮЗЭЛ БОДОЛ -

Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдаан ч гэхэд хэцүү боллоо. Сандал, суудлаа ярихдаа өглөөний 8 цагаас үүрийн 7 цаг хуралддаг байсан гишүүд баасан гарагт цаг хүрэхгүй хуралдаад л таран оддог боллоо. 

Өнгөрсөн баасан гарагт гишүүд 24 минут хуралдаад тарсан

Өнөөдрийн хуралдаан гэхэд 45 минут үргэлжлээд дууслаа. Нэг бол ирц нь бүрдэхгүй, бүрдэхээрээ хам хум хуралддаг хууль тогтоох байгууллагатай болжээ. Эрх ашиг нь хөндөгдөхөөр яаралтай горимоор өдөр, шөнөгүй хуралддаг тэдэнд сүүлийн хоёр долоо хоногт сонирхолтой сэдэв байхгүй байгаа бололтой.

Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга танхимыг гялс гүйлгэн хараад "Хуулийн төсөлд санал хэлэх гишүүн алга" хэмээн алхаа ар араас нь цохиж  нэгдсэн хуралдааныг дуусгахад гишүүдийн зарим нь хичээл цонхолж эрт тарж байгаа хүүхдүүд шиг л инээд алдан ширээнээсээ босно. 

Өнгөрсөн баасан гарагт гишүүд 24 минут хуралдаад тарсан. Ирэх баасан гарагт мөн л эрт тарахад ард иргэд гайхах зүйл алга. Зүй нь тэдэнд ажлын ширээ дүүрэн, хуулийн төсөл, хэлэлцэх асуудал, "хэрэлдэх" сэдэв нь "овоорсон" байдаггүй бил үү. 

УИХ-ын хэлэлцэх асуудлын дэгийн тухай хуулиар тодорхой цаг хугацаанд багтаж хэлэлцдэг, асуулт асуух гишүүдийн тоо тодорхой болсон тул чуулганы эхлэх дуусах цаг тодорхой болно гэсний дагуу өнөөдрийн хуралдаан 90 минут үргэлжлэхээр төлөвлөж байсан ч 45 минут болоод тэд тарсан нь энэ. 

Эндээс харахад сүүлийн хоёр долоо хоногийн баасан гарагийн хуралдааныг "халтуурдлаа"

Хуралдаан дууссаныг мэдэгдээд араас нь "Өнөөдөр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд очиж ажиллаж, банк бус санхүүгийн байгууллага, санхүүгийн үйлчилгээтэй холбоотой нарийвчилсан мэдээллүүдийг авна" гэв. Чуулган дууссан ч "Ажил явдгаараа явна шүү" гэсэн санааг хэлэх гээд байна уу, мэдэхгүй.  Гэхдээ уг зөвлөлд УИХ-ын нэг ч гишүүн байдаггүй. Эндээс харахад сүүлийн хоёр долоо хоногийн баасан гарагийн хуралдааныг "халтуурдлаа". 

Мөн өнөөдөр 12 цагаас Хууль зүйн байнгын хорооны хурал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх юм байна. 

Ирцийн асуудлыг ч энд дурдах нь зүй. Олон жилийн өмнөх "Би угаасаа хоцордог юм..." хэмээн ирцийг үл ойшоодог гишүүдийн хандлага одоо ч хэвээр үргэлжилсээр.  Нийт 126 гишүүнээс өнөөдрийн хуралдаанд 16 нь ирээгүй нь өмнөхтэй харьцуулахад боломжийн ирц. Учир нь заримдаа ирц нь 60 хувьд ч хүрдэггүй. 

Санаж байгаа бол, оны өмнөх чуулганаар УИХ-ын дарга алхаа цохиж чуулган дууссаныг мэдэгдээд "Орой сургалттай шдээ" хэмээн мушилзахад нь шинэ жилийн баяртайг нь ард иргэд төвөггүй таамаглаж билээ.  

Тэгвэл гишүүд баасан гараг бүр ийнхүү эрт тардаг нь ажлаа хийдүүлж буйн нэг хэлбэр үү, зуны зуслан руугаа, үр хүүхэд рүүгээ яардаг юм уу, хувийнхаа ажлыг амжуулдаг юм уу, өрөө өрөөндөө ороод өөр зүйл хийдэг юм уу, мэдэх юм алга. Зүй нь зөв буруугаа шүүдэг, хэлэлцэж муудалцаж сайн хууль гаргах нь тэдний ажил. Ажлаа хийе ээ "андууд аа"!

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан