УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.12.13/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 11-р сарын 22-нд өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлав.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Энэ хуулийн төслөөр зөвхөн Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын хуулийн 2 дугаар зүйл дэх намын өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээ авч, уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлэх хугацааг өөрчилж байна. Цаашдаа дахиж хуулийн хэрэгжилтийн хугацааг хойшлуулахгүйгээр, хэрэгжилтийг хангах шаардлагатай” гэв.
Өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүхэд долоон нам дүрмээ шинэчилж, бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлээд буй аж.
Гишүүд асуулт тавьж хариулт авснаар, хуулийн төслийг дэмжих, эсэх санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Олонх дэмжиж, хуулийн төсөл батлагдсанаар өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудал дууслаа.
Эцэст нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Өнөөдөр 17.00 цагт гишүүдийн сургалттай. Цагтаа очихыг хүсье” хэмээн анхааруулаад, алх цохисноор хуралдаан өндөрлөв.
УИХ-ын дарга ийн анхааруулахад танхим дахь гишүүд инээлдэх нь сонсогдох бөгөөд өнөөдөр 17.00 цагт “Их Тэнгэр” цогцолборт УИХ-ын гишүүдийн шинэ жилтэй юм байна.