Тав тух, тансаг мэдрэмж, гоо үзэсгэлэн, загвар, анхилам үнэр, найрсаг байдлыг нэг дор би харж, мэдэрч байна. Яг л өөрийн гэртээ тухлан суугаад хувцасны өрөөндөө ороод загварлаг хувцаснуудаа харан цай уугаад сууж байгаа мэдрэмж ямар сайхан гэж санана. Энэхүү мэдрэмжийг би "Ame" дэлгүүрээс мэдэрч чадсан юм. Үүдээр орох агшинд л найрсаг хамт олон, тухлаг орчин угтав.
Эл дэлгүүр нь Премьер Тэйлорийн охин компани бөгөөд “multi brand strategy” буюу өрсөлдөх чадвараараа ижил төстэй брендүүдийг нэг дор нэгтгэжээ. Тэд дэлхийн алдарт Dior, Gucci, Balenciaga, Saint Laurent, Celine зэрэг есөн брендийг албан ёсоор оруулж ирэн худалдаалдаг.
Олон улсад “консепци дэлгүүр” гэдэг ойлголт хүчээ авч байгаа бөгөөд энэ нь загвар, дизайн, урлаг нэг дор цогцолсон дэлгүүр дотор нь музей, кафе, ресторан байх бөгөөд худалдан авалт хийхэд бүхий л зүйлсээр хангасан байдгаараа ердийн дэлгүүрээс ялгардаг байна.
"Ame" дэлгүүр нь энэ жишгээр хамгийн нарийн мэдрэмжтэй нэгний гэрээр зочилсон мэт тухтай, загварлаг, эмэгтэйлэг уур амьсгал бүрдүүлэхийг зорьжээ.
Мөн орчин үеийн уран бүтээлчдийн уран зураг, ном, сүүлийн үеийн загварын сэтгүүл зэргийг үзэн сонирхож мини барнаас дуртай уух зүйл, кофегоор дайлуулан худалдан авалтаа тав тухтай, чөлөөтэй, сэтгэл ханамжтай хийх нөхцөлийг бүрдүүлсэн нь харагдаж байлаа.
Дэлгэгдэж буй хувцасны бүтээлүүд нь ч мэргэжлийн стилистээр нарийвчлан шилэгдсэн, брендүүдийн шинэ цуглуулга дахь онцгой, ховор бүтээлүүдтэй. Мөн тэд шинэ загварын хувцсыг цаг алдалгүй худаалдгаараа онцлогтой.

"Аме" дэлгүүр нь 2019 онд нээгдэж байсан бөгөөд өдгөө таван жилийн ойгоо угтаж, нэгэн үдшийг баяр хөөртэй өнгөрөөв. Уг дэлгүүрийн онцлог, мэдээллийг “Премьер Тэйлор” компанийн үүсгэн байгуулагч Т.Зоригоос сонслоо.
"DIOR-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ АНХ УУЛЗАХ ГЭЭД ОЧИХОД НАМАЙГ ОФФИСТОО Ч ОРУУЛЖ БАЙГААГҮЙ"
Тэрээр “Манай компани 2012 онд үүсгэн байгуулагдсан. Тэгээд анх “Premior Tailor”-ийг нээгээд хүн бүрийн биеийн онцлогт тохируулж, хэмжээг нь авч уралдаг, тансаг зэрэглэлийн бренд гэж алдартай болж эхэлсэн. Удалгүй маш олон хүн хандаж, костюм хийлгэхээр захиалга өгч эхэлсэн. Гэтэл нэг том асуудал гарсан юм. Италийн маш алдартай брендийн эрэгтэй хослол өмсдөг хүнд манай хослол гологдож эхэлсэн л дээ.
Тухайн үед би залуухан байсан учир дэлхийн алдартай брендийг Монголдоо оруулж ирэх мөрөөдөлтэй байв. Би тухайн үедээ маш их судалгаа хийгээд “ISAIA” брендийг Монголдоо албан ёсоор оруулж ирсэн. Ингээд гурван жилийн дараа тодорхой хэмжээнд амжилттай ажиллаж эхэлсэн.
Удалгүй надад Францын загварын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанийн төлөөлөгчтэй танилцах аз таарсан юм. "Gucci" брендийн “толгой” компани дээр очоод хамтарч ажиллах тухай илтгэлээ танилцуулах гэж байтал төлөөлөгч нь “Чи Монголоос ирсэн юм уу, “Premier Tailor” гэж мэдэх үү” гэж асуусан.
Гэтэл тухайн үеэс таван жилийн өмнө би тэр хүнтэй уулзсан байж таарсан. Тэгээд л тэр төлөөлөгч намайг үнэлж "Gucci" брендтэй хамтрах болсон. Энэ ажлыг долоон жилийн турш хөөцөлдсөн гэж хэлж болно. Том брендүүд бол манайх шиг жижиг улсыг бол анхандаа тоодоггүй.
Dior-ийн төлөөлөгчтэй анх уулзах гээд очиход намайг оффистоо ч оруулж байгаагүй. Гэхдээ тууштай зүтгэж, өмнө нь оруулж ирсэн амжилттай брендийн үзүүлэлтийг хараад нааштай хандаж эхэлсэн. Хийж бүтээе л гэсэн сэтгэл байгаа бол тууштай байх хэрэгтэй. Тууштай, хичээнгүй занг тань хүмүүс эцэст нь үнэлдэг юм шүү.
Дэлхийн том брендүүд буруу шийдвэрүүд гаргадаггүй ээ. Эрсдлээ байнга л тооцож байдаг. Хамтарч байгаа байгууллагаа зөв сонгоно. Мэдээж Монголын том групп компаниуд эдгээр брендтэй хамтрах хүсэлт илгээж л байсан. Гэхдээ тухайн үед манай компани оффисгүй, 10 ажилтантай байхад эдгээр брендүүд манай компанийг сонгосон. Энэ нь манай компани болон хамт олны уур амьсгал, эрч хүчийг мэдэрч сонгосон гэж боддог. Сонгон шалгаруулалтын үйл явц маш их ажилтай, судалгаатай байдаг юм байна билээ.
“Multi concept brand” дэлгүүр хоёр шалтгааны улмаас үүд хаалгаа нээдэг. Нэгдүгээрт, тухайн улсын зах зээлээс хамаарна. Монгол Улсын эдийн засаг жижиг учир олон брендүүд хамтарч орж ирэхээс өөр аргагүй байдаг. Жишээ дурдвал, Gucci нэрийн дэлгүүрээ нээхийн тулд маш их бараа татахыг шаарддаг. Тэр их барааг борлуулах зах зээл манай улсад байхгүй.
Хоёрдугаарт, “multi concept” дэлгүүрээр загварт дуртай тухайн улсын оршин суугчид ихэвчлэн үйлчлүүлдэг. Харин тансаг зэрэглэлийн нэрийн дэлгүүрүүдэд жуулчид, гаднынхан ихээр үйлчлүүлж байгаа нь харагддаг. Сүүлийн үед брендүүд multiconcept дэлгүүртэй хамтрах сонирхолтой болсон.
Хүн даарахгүйн тулд хувцас өмсдөг нь үнэн. Гэвч зөв зохистой, соёлтой хэрэглэхийг уриалж, тэрхүү соёлыг бид түгээн дэлгэрүүлж байна.
“Ame” дэлгүүрийн хувьд загварын маш мэргэжлийн туршлагатай зөвлөхийг ажиллуулж, дэлгүүрийнхээ дүр төрхийг бүрдүүлсэн. Бид албан ёсоор есөн брендийг Монголдоо оруулж ирээд байна. Шангри-ла моллын 1 давхарт байрладаг. Олон бренд нэг дор байдаг гэхээр хүмүүс албан ёсны бус гэж андуураад байдаг. Бид улирал тутамдаа тухайн брендүүдээс албан ёсны бичиг авч Шангри-лагын оффис руу илгээдэг.
Бидний оруулж ирж буй брендүүдийн хувьд Европийн зах зээлд хамаарагддаг. Хэрвээ Азийн зах зээлд хамаарагдсан бол эдгээр бренд манай улсад орж ирэхгүй байх байсан болов уу. Монголчууддаа боломжийн үнээр брендийн хувцсыг худалдаж авах боломжийг бүрдүүлж чадсан. Энэ брендүүдийн цорын ганц албан ёсны эрхтэй байгууллага учраас бараа бүтээгдэхүүнүүд стандартын дагуу ирдэг. Мөн бид өнгөрсөн жилийн барааг худалдаалдаггүй. Шинэ бараа бүтээгдэхүүнийг цаг тухай бүрт нь авчирч чаддаг” гэв.
"Ame multiconcept store"-ын менежер Б.Хишигжаргал “Манай "Ame multiconcept store" нь анх Gucci, Ballenciga гэх мэт таван брендтэй үүд хаалгаа нээж байсан бол өдгөө есөн брендтэй хамтарч ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн нийтээрээ multiconcept store тренд болж байгаа бөгөөд олон давуу талтай. Жишээлбэл, худалдан авагч Dior-ийн гутал авчхаад Gucci брендийн дэлгүүр лүү явах шаардлагатай болдог. Харин multiconcept store-оос хэрэглэгч өөр өөр брендийг нэг дороос худалдаж авах боломжтой. Манай хамт олон үйлчлүүлэгч орж ирсэн үеэс л тухтай орчинд зөвлөх үйлчилгээ үзүүлээд, сэтгэл хангалуун байлгахыг зорьдог.
Гоё хувцсыг хаанаас, хэзээ ч хамаагүй худалдаад авах боломжтой. Гэхдээ тухайн хүний хүсэж буй загварын дүр төрхийг бид бүрдүүлж өгч үйлчилдэг мөн хичээн ажилладаг.
Бид өдөр тутмынхаа ажлаас шалтгаалан тэр бүр хүссэн загвараар зөв хувцаслаад явж чаддаггүй шүү дээ. Сүүлийн үед хүмүүс өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн загварын хувцсыг сонгодог болсон. Тийм ч учраас брендүүд хувцсаа урлахдаа тэрхүү санааг шингээсэн байдаг. Харахад нэг цамц худалдаж авч байгаа боловч цаана нь маш олон утга санааг илэрхийлж болно. Жишээ дурдахад, Dior бренд улирлын коллекцдоо үрчгэр цамц гаргаж байсан юм. Эл цамцаараа дэлхийн хоёрдугаар дайны дараа охид бүсгүйчүүд гоё ганган хувцсаа өмсөж чадахгүй байсан хэцүү цаг үеийг дурсаж эргээд гоё хувцсаа өмсөөрэй гэх агуулгыг илэрхийлсэн байдаг.
Манай дэлгүүрийн стандартад нэг хүнд нэг зөвлөгч үйлчилдэг. Дэлгүүрийн маань худалдааны зөвлөхүүд бүгд загварын экспертүүд ажилладаг гэж хэлж болно. Хэдэн сарын турш сургалт орж бэлддэг. Түүний дараа ажлаа хүлээж авдаг.
“Ame” дэлгүүрийн есөн бренд бүгд өөр өөр дүр төрхийг илэрхийлдэг. Тухайлбал, Dior-ийн загварууд илүү эмэгтэйлэг, Gucci-ийн загваруудыг бүх насны хүн өмсөхөд тохиромжтой бол Ballenciga бол эрч хүчтэй, этгээд дүр төрхийг илэрхийлж чаддаг. Харин манай дэлгүүр энэ бүгдийг нэг дор цогцлоосон байдгаараа давуу талтай юм" гэлээ.