Умард Солонгос улсын удирдагч Ким Жон Ун цөмийн зэвсгийн тоог нэмэгдүүлэхийн тулд цөмийн хүчний бүтээн байгуулалтын бодлого хэрэгжүүлж эхэлсэн тухай тус улсын төв телевизээс мэдээлжээ.
Тодруулбал Умард Солонгос улс байгуулагдсаны 76 жилийн ойн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ “Цөмийн хүчин чадлаа сайтар бэлтгэх, улс орны аюулгүй байдлыг хангахын тулд үүнийг ямар ч үед зөв ашиглахад бэлэн байх ёстой” гэсэн байна.
Ким Жон Уны хэлснээр АНУ болон түүний холбоотнуудаас ирэх элдэв аюул заналхийллийг даван туулахын тулд хүчирхэг зэвсэгт хүчин шаардлагатай гэв.
Тэрбээр мөн Умард Солонгосыг "хариуцлагатай цөмийн зэвсэгтэй улс" хэмээн онцлоод "Бид өөрсдийгөө хамгаалах цөмийн зэвсэг нь хэнд ч аюул учруулахгүй" гэсэн юм.
Өмнөд Солонгос улс мягмар гарагт НҮБ-ын командлалын гишүүн орнуудтай Батлан хамгаалахын сайд нарын уулзалтыг зохион байгуулж буй.
Умард Солонгос НҮБ-ын командлалыг "хууль бус дайны байгууллага" гэдэг бөгөөд өнгөрсөн сард Герман улс тус байгууллагад гишүүнээр элссэн нь байдлыг улам хурцатгаж байна хэмээн шүүмжилсэн.
Эх сурвалж: SCMP