БНХАУ-д агаарын бохирдлыг үндэсний хэмжээнд хэлэлцэж байгаа. Энэ үед даатгалын компаниуд бизнесээ өргөжүүлэх боломжийг алдсангүй.
Хятадын хамгийн том, даатгалын хоёр компани болох “Чжунго пинань”, “Чжунго жэньшоу” компаниуд иргэдэд долоо хоногийн өмнөөс “Утааны даатгал” санал болгох болжээ.
Тус даатгалд хамрагдснаар агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын өвчин, уушгины хорт хавдрын эмчилгээ, үйлчилгээний зардлыг бүрэн төлүүлэн авах боломжтой гэнэ.
Түүнчлэн тухайн хотын агаарын бохирдлын түвшин хэдэн өдрийн турш тодорхой заасан түвшнээс дээш байвал бэлэн мөнгөний нөхөн төлбөр олгодог байна.
Харин Хятадын эрх баригчид даатгалын компаниудын энэ үйлчилгээ даатгалын мөн чанартай зөрчилдөж байна гэж үзэн хориг тавиад байгаа юм. Өөрөөр хэлбэл тэдгээр даатгалын компаниуд хууль бус үйлчилгээ санал болголоо хэмээн үзжээ.
Холбогдох тогтоолыг орон нутгийн эрх баригчид гаргасныг “Shanghai Daily” сонин иш татан мэдээлж байна.