УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх байсан ч Ц.Нямдорж гишүүний саналаар хойшлууллаа.
Учир нь тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаа дөхөж байна. Одоо энэ хуулийг хэлэлцвэл Ерөнхийлөгчийн сонгуулиар царцааны нүүдэл хийх зорилготой гэж тайлбарлан, улстөржүүлэх хүмүүс олон байгаа тул хойшлуулах хэрэгтэй” гэв.
Засгийн газраас дээрх хуулийн төслүүдийг Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай хамт цаг болгон өргөн мэдүүлэхээр төлөвлөж байжээ. Гэвч Хуулийн этгээдийн бүртгэлийн хуулийг боловсруулж амжаагүй тул эхний гурван хуулийн төслийг өргөн мэдүүлсэн гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хэллээ.
Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсны дараа хамтад нь хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн олонх нь дэмжсэн учир тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.